8 дугаар сарын 8-ны өдөр буюу өчигдөр Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын комиссоос санаачлан, Дундад улсын үндэстний музей, Бээжин хотын үндэстний соёлын солилцооны төв болон Ордос хотын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулсан Ордос · Үндэстний киноны үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Ордос хотын Хияа багш шинэ дүүргийн Хэн Шинь зочид буудалд болж өнгөрлөө.

Ордос · Үндэстний киноны үзэсгэлэн нь Бээжингийн олон улсын кино наадмын үндэстний киноны үзэсгэлэн болсны дараа дахин үндэстний киног хүмүүсийн сэтгэлд хүргэлээ. Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын хугацаанд тамирчны тосгон, Хя багш шинэ дүүрэг, Дүншэн дүүрэг, Эзэн Хороо хошуу зэрэг газруудад цөөн тоот үндэстний сэдэвт 40-өөд шилдэг киног үзүүлэх болно.

