solongonews
“Далайн биологийн олон янз байдлын хэлэлцээр” дэлхийн далайн засаглалын хоосон орон зайг нөхлөө
2026-01-19 15:48
“Далайн биологийн олон янз байдлын хэлэлцээр” дэлхийн далайн засаглалын хоосон орон зайг нөхлөө

Орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 17-ны өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдэл гаргаж, “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Далайн эрх зүйн конвенц”-ын хүрээнд улсын харьяаллаас гадуурх бүс нутгийн далайн биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах тухай хэлэлцээр (товчоор “Далайн биологийн олон янз байдлын хэлэлцээр”) тухайн өдөр албан ёсоор хүчин төгөлдөр болсныг зарлалаа.

Гутеррешийн онцолсноор: Тус хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн нь дэлхийн далайн засаглалд түүхэн ач холбогдолтой алхам болж, “Далайн салбарын хувьд жинхэнэ түүхэн мөч” гэж тодорхойлов.

Мэдэгдэлд дурдсанаар, энэхүү хэлэлцээр нь анх удаа аль ч улсын харьяалалд үл хамаарах, дэлхийн далайн нийт талбайн ойролцоогоор гуравны хоёр хувийг эзэлдэг задгай тэнгисийн бүсэд хууль эрх зүйн заавал дагаж мөрдөх олон улсын хүрээг бүрдүүлж байна. Үүний гол зорилго нь далайн биологийн олон янз байдлыг хамгаалах, мөн тогтвортой ашиглахад оршиж байгаа юм.

Хэлэлцээрийн дагуу оролцогч орнууд далайн генетикийн нөөцөөс бий болох үр өгөөжийг шударгаар хуваалцах, далайн хамгаалалттай бүс нутгийг тогтоон хэрэгжүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх, түүнчлэн хамгийн их хэрэгцээтэй улс орнуудад чадавхыг бэхжүүлэх, техник технологийн дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ. Гутерреш:

- Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, байгаль орчны бохирдол зэрэг олон давхар хямрал гүнзгийрч буй энэ үед энэхүү хэлэлцээр удаан хугацаанд оршсон дэлхийн далайн засаглалын хоосон орон зайг нөхөж, хүн төрөлхтөнд илүү тэсвэртэй, илүү бүтээмжтэй далайн орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Тэрбээр хэлэлцээрт нэгдэн орсон бүх талуудад баяр хүргэж, одоогоор нэгдээгүй улс орнуудыг аль болох хурдан нэгдэхийг уриаллаа.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл