Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээлснээр “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятад улсын агаарын богино орон зайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл тасралтгүй өргөжиж, үйлдвэрлэлийн хэмжээ нь жилийн дундаж өсөлтийн хурд 10 хувиас давсан байна.
“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятад улсын агаарын богино орон зайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, төрөл зүйл тасралтгүй баяжиж ирсэн. Уламжлалт тоног төхөөрөмжийн хөгжил, хэрэглээ тогтвортой хөгжиж байгаа бөгөөд дотооддоо үйлдвэрлэсэн 70 гаруй тоног төхөөрөмж нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ авсан. Арван найман зүйлийн иргэний дрон нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ авсан бөгөөд тонн жинтэй 30 орчим зүйлийн дрон, босоо хөөрөлт, газардалт хийх боломжтой 70 зүйлийн цахилгаан онгоц судалгааны шатандаа явж байна. 2025 оны 12-р сарын 30-ны байдлаар нийт 1,081 компани бүртгэлээ дуусгасан бөгөөд 3,623 төрлийн 5.29 сая гаруй бүтээгдэхүүн бүртгэлтэй байгаа ажээ.
