
20-ны өдөр Дундадын Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны Мэдээлэл холбооны хөгжлийн хэлтсийн дарга Вэн Кү Бээжинд болсон 2015 оны Интернетийн инновацийн симпозиум дээр хэлэхдээ, "Дундад улс 2013 оны 12-р сараас 4G-гийн гэрчилгээ олгож эхэлснээр энэ оны 6-р сарын сүүлч гэхэд 4G-гийн 1 сая 230 мянган станц байгуулж, 225 сая хэрэглэгчийг 4G-гийн үйлчилгээнд холбожээ. Ингэснээр 4G хэрэглэгчид хөдөлгөөнт холбооны нийт хэрэглэгчийн 17.4%-г эзлэх боллоо" гэжээ.
Дундадын зах зээлийн хүчтэй орчинд TD-LTE бүх дэлхийд түргэн хөгжсөн байна. Вэнь Кү хэлэхдээ, "Хятадын TD аж үйлдвэрийн холбооны бүртгэлээр, 2015 оны 3-р сар гэхэд дэлхийн 37 улс оронд 63 TD-LTE сүлжээ худалдааны ашиглалтад орсон. Мөн 140 TD-LTE сүлжээг яг одоо байгуулж байна. Эдгээр сүлжээ байгуулагдсанаар, Ази, Европ, Хойд Америк, Латин Америк, Далайн орнууд 50 гаруй улс орныг хамрах болно" гэв.
Өнөө олон улсын цахилгаан холбоо 5G-гийн хөгжлийн хэтийн төлөв, цагийн хуваарийг нэгэнт батлаад байгаа. Хятад улс ч 5G-гийн технологи, аж үйлдвэрийг идэвхтэй хөгжүүлж байна.
