Анхны эмнэлгийн зориулалттай C909 онгоцыг 09-ний өдөр Хэнань мужийн Жэнжөү хотод Хятадын Фэйлүн ерөнхий нисэхийн ХХК-д хүлээлгэн өгсөн байна. Уг онгоцыг яаралтай аврах, телемедицин, хүн ардад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглах болно.

Уг онгоц нь хамгийн ихдээ нь 10 тонн даацтай, стандартын дагуух нислэгийн зай нь 3700 километ хүрч, өндөрлөгт байрлах нисэх онгоцны буудлуудад хөөрч, буух чадвартай. Уг онгоцыг аврах ажиллагааны өөр өөр хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх боломжтой бөгөөд эмнэлгийн аврах багийн ажиллагаа, алслагдсан бүс нутагт эмнэлгийн тусламж үзүүлэх, шархадсан болон өвчтэй хүмүүсийг зөөхх зэрэг олон хэрэгцээг хангах боломжтой ажээ.
