solongonews
Цагаан сарын зорчигч тээврээр эхний долоо хоногт давхардсан тоогоор 1.4 тэрбум гаруй зорчигч зорчжээ
2026-02-09 11:53
Цагаан сарын зорчигч тээврээр эхний долоо хоногт давхардсан тоогоор 1.4 тэрбум гаруй зорчигч зорчжээ

2026 оны Цагаан сарын зорчигч тээвэрлэлтийн үе 02-р сарын 02-ноос хойш нэг долоо хоног үргэлжилж байна. Зам тээврийн яамны мэдээлснээр, эхний долоо хоногт бүс нутаг хоорондын нийт зорчигчдын тоо давхардсан тоогоор 1 тэрбум 413 саяд хүрч, өдөрт дунджаар 2 тэрбум хүн зорчиж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2,0 хувиар өссөн үзүүлэлт юм.

Өнөөдөр буюу 02-р сарын 09-ний өдрийн байдлаар, үндэсний төмөр замаар 14.25 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд зорчигч тээврийн 1674 галт тэргийг нэмж ажиллуулах юм байна. Үндэсний иргэний агаарын тээврийн систем өнөөдөр 19 мянга 614 нислэг үйлдэж, 2.39 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.5 хувиар өссөн үзүүлэлт юм. 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл