solongonews
Дөрвөн цагийн сар
2015-08-24 18:14
Өвөр Монголын яруу найрагч Ё.Эрдэнэтогтох, 1961 онд Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошуунд төрсөн,

Хаврын сар

Будант хаврын цэгээн саран

Бодолд дарагдан сүүмийж

Унага нь эндсэн цагаагч гүүний

Уйтгартай нүд шиг гархилна

 

Зуны сар

Хуртай зуны бялхам саран

Хотгор дүүртэл нуурлан цэлийхэд

Хонгор азаргатай газарласан адуу

Хужирхайгаа тэнийтэл залгилж жаргана

 

Намрын сар

Мөрөөдөлт намрын нимгэн сар

Мөнгөн янчаан шиг салхинд дангинахад

Чимээ авсан алдуул морь цочмог эргэж

Чихээ солбин салхи барин хатирна

 

Өвлийн сар

Цастай өвлийн чивчгэр саран

Цантай хүлэг шиг бөмбөлзөж

Дэлээ сэгсэрэхэд нь мөнгөн гэрэл

Дэрсний шагшуурга шиг бутарна

 

 

 

Найруулагч: BD
Эх сурвалж : ӨВӨР МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ДЭЭЖИС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл