Дундадын Харбин хот болон Европыг холбосон анхны галт тэрэг 7 дугаар сарын 14-ний өдөр Европоос бараа ачиж Харбины галт тэрэгний өртөөнд ирлээ. Ингэснээр Дундадын зүүн хойд нутгаас Оросоор дайран Европын олон оронд хүрэх олон улсын ачаа тээврийн галт тэрэгний хос шугам ашиглалтад орж байгаа юм.
Харбин Европыг холбосон ачаа тээврийн буцах вагон Германы Хамбургээс хөдөлж, Польш, Оросоор дамжин Манжуур боомтоор Дундад улс руу орж Харбин хотод очсон байна. Уг төмөр замын нийт урт 9820 километр бөгөөд 6 дугаар сарын 13-ны өдөр Харбинаас хөдөлсөн галт тэрэг анх удаа буцаж ирлээ. Тус галт тэрэг 41 чингэлэг Европ шар айраг, авто машины сэлбэг хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн байна.

Харбин Европыг холбосон тус төмөр замын Дундадын бусад ийм төрлийн төмөр замаас ялгаатай нь гэвэл долоо хоног бүр явж, буцаж ирэх юм.
