solongonews
Импортын ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний татварыг 50 хувиар хөнгөлнө
2015-05-26 09:38
2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний татварыг 50 хувиар хөнгөлөх болно.

Энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Дундад улс хувцас хунар, гутал, гоо сайхны бараа бүтээгдэхүүн, живх зэрэг өдөр тутмын ахуйн хэрэглээний импортын татварыг хөнгөлнө. Мөн дунджаар 50 хувиар хөнгөлөх тухай Дундад улсын санхүүгийн сайтад мэдээлжээ.

2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Төрийн Зөвлөлийн Байнгын ажлын хурлын тогтоолоор, хэрэглээний бүтээгдэхүүний экспорт импортын бодлого зохицуулалтыг сайжруулах, дотоодын хэрэглэгчдийн худалдан авах илүү олон сонголттой байлгахын тулд, дотоодын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээгээр ихэнх өдөр тутмын ахуйн хэрэглээний импортын татварыг хөнгөлөхөөр тогтоосон. Мөн үүний зэрэгцээ Төрийн Зөвлөлийн Татварын газрын судалгаа болон зөвшөөрлөөр 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний татварыг 50 хувиар хөнгөлөх болно гэжээ.

 

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : news.21cn.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл