Лю Шян албан ёсоор зодог тайлав
2015-05-19 15:41
Лю Шян албан ёсоор зодог тайлав.
5 дугаар сарын 17-нд Дундад улсын нэрт тамирчин, 2004 оны олимпийн 110 метрийн саадтай гүйлтийн аварга Лю Шян их спортоо орхиж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Түүний зодог тайлах ёслол Шанхай хотын 80 мянган хүний спортын ордонд болов. Аварга маань нүдэндээ нулимстай найз нөхөд, түүний үнэнч фенүүд, ижилдэж дассан спортын талбайдаа баяртай гэдгээ хэллээ. Өдгөө 32 настай Лю Шян 7 настайгаасаа спортоор хичээллэж эхэлсэн байна.
Ёслолын үер Дундад улсын тамир спортын ерөнхий товчооноос түүнд Дундад улсын хөнгөн атлетикийн хөгжилд гавьяа зүтгэл үзүүлсэн шагнал гардуулав.




Эх сурвалж : news.163.com
Дэлгэрэнгүй үзэх
