solongonews
Үндэстний эв нэгдэл, олон нийтийн спортын их наадам
2025-08-26 16:10
Наадмын талбайд ӨМӨЗО-ны аймаг, хотуудын тамирчид ур чадвараа уралдуулж, ширүүн өрсөлдөөн өрнүүлэн, сонирхолтой цуврал тэмцээнүүд үзүүлэв

"Өвөр Монголд дуулахуй- Луугийн өлгий Улаанхад хотын аялал" багт наадамд Сүнь Үкүний хувцас өмссөн жүжигчид оршин суугчид болон жуулчдын сонирхлыг татлаа

Тоглолтын арга хэмжээнд Улаанхадын баг луут бүжиг үзүүлэв

"Зааны олс таталт" тэмцээнд өрсөлдөгчид ширүүн тэмцэл өрнүүллээ

Өрсөлдөгчид шагайн харвааны тэмцээнд ихээхэн анхаарал хандуулдаг

Сум харвах тэмцээний дүр зураг

Бөхийн барилдаанд хүчит бөхчүүд хүч чадал, ухаан самбаагаа сорив

Тамирчид жяньцюгийн тэмцээнд амжилттай сайхан оролцлоо 

Наадмын талбайд ӨМӨЗО-ны аймаг, хотуудын тамирчид ур чадвараа уралдуулж, ширүүн өрсөлдөөн өрнүүлэн,  сонирхолтой цуврал тэмцээнүүд үзүүлэв. Талбайн гаднах тамирчид харин харилцан туршлага, ур чадвараа солилцож, гүн гүнзгий найз нөхөд бололцов. Тус наадамд 12 аймаг, хотын багууд өөрсдийн өвөрмөц, хөгжилтэй бүжгүүдийг толилуулж, өөрсдийн хэв маягийг харуулсан. Соёл урлагийн тоглолтод үндэстнүүдийн ард түмэн урамтай дуулж бүжиглэн, Хятад үндэстнүүдийн их гэр бүлийн эв нэгдлийн дүр төрхийг харуулсан юм.

07-р сарын оргил үед Улаанхад хотод ӨМӨЗО-ны үндэстнүүдийн ард түмний анхаарлыг татсан ӨМӨЗО-ны үндэстний цөөнхийн уламжлалт спортын XI наадам болов. Хятадын үндэстнүүдийн хамтын нийгэмлэгийн ухамсрыг бэхжүүлэхэд анхаарсан ба энэ удаагийн наадам бол "Хаш луугийн өлгий хотод уулзаж, умард хилийн үзэсгэлэнт газрыг байгуулах" уриан дор болсон "Үндэстэн ястны эв нэгдэл, олон нийтийн спортын томоохон арга хэмжээ" юм. Наадмын гол зорилго нь Хятадын уламжлалт шилдэг соёл, Хятадын спортын үзэл санааг хөгжүүлж, Хятадын үндэстнүүдийн оюун санааны хамтын орныг байгуулж, үндэстэн ястны солилцоо, нэгдлийг сайжруулах, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын байгуулалтыг иж бүрэн дэмжихэд оршиж байна. Энэ жилийн наадамд хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, шагайн харваа зэрэг 18 төрлийн тэмцээн, 12 үзүүлбэрийн төрөл багтсан нь түүхэн дэх хамгийн олон төрлөөр зохиогдсон наадам боллоо. ӨМӨЗО-ны 12 аймаг, хотуудын төлөөлөгчид, тамирчин, багийн ахлагч, дасгалжуулагч шүүгчид нийт 2600 хүн болон хол ойроос хүрэлцэн ирсэн жуулчид оролцов. Наадмын гол талбай нь Улаанхад хотын спортын төвд байсан бөгөөд дэд талбайнууд нь Байрин баруун хошуу хүртэл үргэлжилсэн нь тариаланчид, малчдад спортын хөгжлийн үр шимийг хүртэх боломж олгосон юм. Наадмын үеэр "Өвөр Монголд дуулахуй- Луугийн өлгий Улаанхад хотын аялал" багт наадам, соёлын үзүүлбэр зэрэг туслах арга хэмжээнүүд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдод умард хилийн соёлын өвөрмөц байдлыг гүнзгий мэдрүүллээ.

Улаанхад хотын захиргааны төлөөлөгч:

- Үндэсний цөөнхийн уламжлалт спорт бол  үндэстнүүдийн хамтын оролцоо, өв уламжлал, хамтдаа хөгжих үзэл санааг агуулсан Хятадын шилдэг уламжлалт соёлын чухал хэсэг юм. Үндэстний цөөнхийн уламжлалт спортын наадам нь үндэстнүүдийн  ард түмэнд өөрийгөө хөгжүүлэх, хөгжил дэвшилд тэмүүлэх урам зориг өгч, өргөн хүрээний зөвшилцлийг бий болгож, үндэстэн ястны солилцоо, нэгдлийг дэмжих, нийтлэг эв нэгдэл, шаргуу хөдөлмөр, хөгжил цэцэглэлтэд хүрэх хүчирхэг хүчийг бий болгох болно гэж хэллээ.

Тунляо хотын тамирчин Хуо Шяоюй:

- Өнгөрсөн хэдэн өдөр Улаанхад хотод ӨМӨЗО-ны аймаг, хотуудын тамирчидтай хамт хуран цугларч, өрсөлдөж, санал бодлоо солилцсондоо үнэхээр баяртай байна. Би Улаанхад хотын ард түмний халуун сэтгэл, цаашилбал үндэстнүүдийн ард түмэн бие биенээ дэмждэг эв нэгдлийг гүн гүнзгий мэдэрсэн гэж хэлсэн юм.

 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл