Энэ жил 65 настай Хү Инсун Жээжян мужийн Түн Сян хотын жимсний ясаар сийлбэр хийдэг уран бүтээлч юм. Тухайн газар нь тоорын ясаар зүүлт хийж хүүхдүүддээ зүүлгэх зан үйлтэй ажээ. Хү Инсун 10 хэдтэй байхдаа өвөөгийнхөө сийлэх эрдмийг өөрийн болгож авсан гэдэг.

Сийлмэл хийх багажууд
Өнөөдөр болоход Хү Инсун хэдэн мянган бүтээлтэй болж, сагс, усан онгоц, хувин, шаахай зэрэг нь түүний үргэлж сийлдэг зүйлс болсон байна. Хү Инсун мөн Жяа Шин хотын биет бус соёлын өвийн өвлөгч болсон байна. Тэрээр жимсний ясан сийлмэл сийлэх туршлага, арга ухаанаа залуучуудад уламжлахыг хичээж, энэхүү урлагийн цаашдын хөгжлийн төлөө үргэлж зүтгэсээр байна.

Жимсний ясаар сийлсэн амьтад

Усан онгоц
Хү Инсуны бусад бүтээл

Хү Инсун
