Их сургуульд элсэх шалгалтад 9.42 сая сурагч бүртгүүлжээ
2015-06-05 09:34
2015 оны их сургуульд элсэх улсын нэгдсэн шалгалт 6 дугаар сарын 7–8 өдрүүдэд болно.

Дундад улсын Боловсролын яамнаас мэдээлснээр, 2015 оны их сургуульд элсэх улсын нэгдсэн шалгалт 6 дугаар сарын 7–8 өдрүүдэд явагдах болно. Хэсэг муж орны шалгалтын төрөл нь адилгүй байж, 9-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Энэ онд Дундад улсын хэмжээнд их сургуульд элсэх шалгалтад 9.42 сая сурагч бүртгүүлсэн бөгөөд 8 муж оронд хараагүй хүмүүст зориулсан шалгалтыг тохируулж өгсөн аж. Боловсролын яамны шаардлагаар бүх орон нутаг аюулгүй байдал, замын хөдөлгөөн, хоол хүнс, байр, эрүүл мэнд зэрэг талаар шалгалтын өмнөх үйлчилгээг дээшлүүлж, бүх бэлтгэлийг хангаж байна.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : xinhua.net.cn
Дэлгэрэнгүй үзэх
