III удаагийн дипломат ажилтнуудын “Дундад улсын соёлын аялал·Өвөр Монголын соёлын аялал”-ын үйл ажиллагаа 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд амжилттай болов. Энэхүү ажиллагааг БНДАУ-ын Соёлын яам болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газраас санаачлан зохион байгуулж, Герман, ОХУ, АНУ, Нигер, Судан, Зимбабве, Солонгос, Монгол, Болгар болон Бүгд Найрамдах Австри зэрэг 15 улсын Дундад улсад сугаа 26 дипломат ажилтнууд оролцов.
Алс холын зочдоо угтлаа
6 дугаар сарын 25-ны үдэш Өвөр Монголын Өөртөө Засах Орны дэд дарга Люу Шиньлэ дипломат ажилтнуудын багийг Өвөр Монгол зочид буудалд хүлээн авч уулзав. Дэд дарга Люу Шиньлэ Өвөр Монголын тойм байдлыг зочдод товч танилцуулан, III дахь удаагийн “Дундад улсын соёлын аялал· Өвөр Монголын соёлын аялал”-ын үйл ажиллагаанд амжилт хүссэн билээ.

4 өдөрт Өвөр Монголыг ойлгуулж, таниулах боломж бага учраас энэ удаагийн аяллыг яаж төлөвлөх нь чухал. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газраас уламжлалт монгол соёл болон шинчлэлийн дараах Өвөр Монголын хөгжил хувирлыг дипломат ажилтнуудад тахиулахаар болсон бөгөөд Өвөр Монголын И Ли компани, Өвөр Монголын Музей, Өвөр Монголын Ардын урлагийн хүрээлэн, Чингис хаан бунхан, Суварган тал, Дүншэн хотын Гия багш шинэ дүүрэг зэрэг газраар явж танилцуулсан юм.
Өвөр Монгол-Тал нутаг
Америк улсын Paul Theroux ”Галт тэргээр Дундад улсад аялсан” (“Riding the Iron Rooster”) номдоо: ” Хаана очивч атар хээр, шар өвсөөс өөр юм алга” гэж 1980-аад оны үеийн Өвөр Монголыг дүрсэлсэн байв.Энэ нь Өвөр Монголд ирж үзээгүй хүмүүсийн ойлголт юм. Ойрын 20-30 жилийн хооронд Өвөр Монгол өөрийн давуу талаа ашиглан бүх талаар түргэн хөгжсөн. Өвөр Монголын хөгжил, өөрчлөлтийг хамгийн их хэмжээгээр төлөөлж чадах хоёр хот бол Хөххот болон Ордос хот юм.
Өвөр Монголын төв болсон Хөххотод И Ли компани, Мэн Нюу компани, TCL компани зэрэг том компаниуд байрлана. И Ли компани бол “2014 оны Дэлхийн Топ-20” сүүний компанийн цорын ганц Азийн компани болсон. Дипломат ажилтнуудын энэ удаагийн аялал ч дэлхийд алдартай И Ли компаниас эхэлсэн юм.
И Ли компанийн 18 нарийвчилсан механик утас шугам нь өдөр бүр 2000 тонн шинэ сүүг боловсруулах хүчин чадалтай. Дипломат ажилтнууд И Ли компанийн саалийн үнээ тэжээх, үнээ саах, туслах үйлдвэрлэл, хог хаягдал боловсруулах, өвс бордоо тарих зэрэг бүх үйл явцтай танилцаж, И Ли компанийн цаашдын ажилд амжилт хүссэн байна.

Өвөр Монголын хөгжлийг ч хот суурины бүтэц зохион байгуулалтаас харж болно. Ордос хотын Гия Багш шинэ дүүргийн бүтээн байгуулалт нь Өвөр Монголын орчин үеийн хот суурины бүтээн байгуулалтын үлгэр жишээ болжээ.
Гия Багш шинэ дүүргийн ирээдүйн хотын загвараар зохистой төлөвлөсөн нь сонирхолтой байв. Гэвч нүүрсний химийн аж үйлдвэрээр тулгуур болгосон энэхүү хот дүүргийн цэвэр агаар, сайхан байгаль орчинтой байгаа нь дипломат ажилтнуудын анхаарлыг ихэд татаж байсан юм. Энэ бол засгийн газрын авсан арга хэмжээ бөгөөд хотын иргэдийн хамтын ажиллагааны үр дүн болно. ОХУ-ын зөвлөгч Victor Konnov: - Бээжин саяхнаас төстэй арга хэмжээ авч эхэлж байна. Ордос хот харин алсын хараатай байна. Бид амжиж хэдэн өдөр цэвэр агаар амьсгалж авъя гэж хошигнож байв.
“Овор Монгол гэвэл тал нутаг гэж л бодож байжээ. Харин энэ удаагийн аяллаар энэ бодол мань өөрчлөгдсөн. Paul Theroux ч бидэнтэй хамт ирсэн бол зохино гэж АНУ-ын сэтгүүлч Andrew Eric Ancheta ярьсан билээ.

Өвөр Монголд дахин ирнэ
III удаагийн дипломат ажилтнуудын “Дундад улсын соёлын аялал·Өвөр Монголын соёлын аялал”-ын үйл ажиллагааны бас нэг агуулга болох Өвөр Монголын түүх болон соёл урлагтай танилцах явдал болно. Хөххотод байх хугацаанд Өвөр Монголын Музейг үзэж сонирхсон нь дипломат ажилтнуудад Өвөр Монголын түүхийг хамгийн богино хугацаанд мэдэх боломж олгосон байв. Музейгээс гараад Өвөр Монголын Ардын урлагийн хүрээлэнг зорин ардын урлагийн хүрээлэнгийн баг бүрэлдэхүүнтэй уулзан, соёл урлагийн талаар санал бодлоо солилцов. Төвийн Үндэстний Их Сургуулийн багш Mark Levine: - Монгол дуу, монгол хөгжим ямар сайхан, ямар агуу гэдгийг мэдлээ. Ордос хот бидэнд маш их гайхамшгийг таниулна гэж бодож байна гэв.

Ордос хотын аялал Mark Levine-ийг гомдоосонгүй нь үнэн. Дипломат ажилтнууд Чингис хаан бунхнаар очиж, Дархад монголчуудын богд эзэн Чингис хаанаа тахих уламжлалт тахилгын тухай бүрэн ойлголт авчээ. Дараа нь Эзэн хороо хошууны Суварга сумын Суварган тал жуулчны баазад уламжлалт Ордос хуримын ёсыг тусгасан тоглолтыг үзэж сонирхов.
- Ордос монгол соёл, уламжлалаа сайн хадгалж байна. Ордос хурим миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Ээж нь охиноо мордуулах үед би ч өрийн эрхгүй нулимс унгасан шүү гэж Солонгос улсын дипломат ажилтан Хуан Рэнь Жү бидэнтэй ярьж байсан. Суварга сумаас буцах замд монголчуудын халуун сэтгэл нөлөөлсөн үү хүн бүр дуу дуулж, энэ удаагийн аяллаа баяр баясгалантай өндөрлөсөн билээ.


4 өдрийн хугацаатай “Дундад улсын соёлын аялал·Өвөр Монголын соёлын аялал”-ын үйл ажиллагаа нь 15 улсын дипломат ажилтнуудад Өвөр Монголыг танилцуулж, харилцан ойлголцох, найрамдлыг гүнзгийрүүлж, Өвөр Монголын нэр нөлөөг өргөжүүлэн, хожмын хөгжлийг ахиулах зорилгодоо хүрч чадсан. Дипломат ажилтнууд Бээжин буцахдаа энэ л хэдэн өдрийн аяллын тухай зоог дэлгэн явжээ.
Mark Levine: - Би Өвөр Монголд ирж багшилмаар байна. Энэ газрын гайхамшиг үүгээр зогсохгүй дээ. Уругвай улсын Маriano Fernandez: - Энэ хэдэн өдөр би Өвөр Монголын тухай маш сайн ойлголттой болсон. Дахин ирнэ, бүр найз нартайгаа хамт ирнэ…гэж байлаа.
