solongonews
2024 онд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн импорт, экспортын нийт үнийн дүн Хятадын нийт гадаад худалдааны 30 орчим хувийг эзэлжээ
2025-09-10 17:12
2024 онд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн импорт, экспортын нийт үнийн дүн Хятадын нийт гадаад худалдааны 30 орчим хувийг эзэлжээ.

Сэтгүүлч Фүжянь мужийн Шямэнь хотод болж буй Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 25 дахь экспогоос мэдээлснээр, 2024 онд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн импорт экспортын нийт хэмжээ 1.8 их наяд ам.долларт хүрч, энэ нь Хятадын нийт гадаад худалдааны 29.2 хувийг эзэлсэн тоон үзүүлэлт болжээ.

Хятадын Худалдааны яам 09-ний өдөр уг экспогоор "Хятадын гадаадын хөрөнгө оруулалтын статистикийн тайлан 2025"-ыг нийтэлжээ. Уг тайланд 2024 он гэхэд улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 59 мянган аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеэс 9.9 хувь өсжээ. Бодит ашигласан гадаадын хөрөнгийн хэмжээ 116 тэрбум 240 сая ам.доллар болж, Хятад улс хөгжиж буй эдийн засагтай орнуудын дунд хамгийн том хөрөнгө оруулалт хүлээн авагч орон мөн байсаар байна.

Хятад улсын хөрөнгө оруулалтын ерөнхий байдал сайн байж, хөрөнгө оруулалтын бүтэц оновчтой болж, өндөр технологийн аж үйлдвэр хөрөнгө оруулалтын 34.6 хувийг эзэлж байгааг харуулж байна. Хятадад хөрөнгө оруулсан гол орнуудын хувьд Хятадад хөрөнгө оруулсан 15 улс орон, бүс нутаг үндсэндээ тогтвортой байж, бодит хөрөнгө оруулалт 112 тэрбум 280 сая ам.долларт хүрч, ашигласан гадаадын хөрөнгийн бодит хэмжээний 96.6 хувийг эзэлж байна.

Зохиогч: ДҮ ЯНИН,ПАН МЭНШЯ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл