8 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд 2015 оны Дундад улс-Рашаан олон улсын дуу хөгжмийн наадам Өвөр Монголын Хянган аймгийн Рашаан хотод болов.


Наадамд Америк, Япон, Итали, Польш, Орос, Монгол, Украйн зэрэг 7 улс орны 30 гаруй уран бүтээлчид болон Өвөр Монголын үндэстний урлаг жүжгийн чуулгын 20 гаруй нэрт уран бүтээлчид оролцож, “Энэ үдэш нойр хулжлаа”, “Катюша” зэрэг олон олон сонгодог ая дууны цэнхэр хадгаа үзэгч түмэндээ өргөн барилаа.


2015 оны Дундад улс-Рашааны олон улсын дуу хөгжмийн наадмыг ДКН-ын Рашаан хотын Засгийн газар, Өвөр Монголын үндэстний урлаг жүжгийн чуулга санаачлан зохион байгуулж, Өвөр Монгол үндэстний урлаг жүжгийн чуулгын Улаан театрын төвөөс хамтран зохион байгуулсан байна.


