solongonews
Спортын Х наадмын зохион байгуулах комиссын бүгд хурал хуралдав
2015-08-09 19:35
Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын зохион байгуулах комиссын бүгд хурал болон төлөөлөгчийн багийн хурал өнөөдөр Ордос хотол хуралдав.

8 дугаар сарын 9-ний өдөр буюу өнөөдөр Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын зохион байгуулах комиссын бүгд хурал болон төлөөлөгчийн багийн багийн ахлагчдын хурал Ордос хотод болов.

Дундад улсын улс төрийн зөвлөлдөх хурлын орлогч дарга, Төрийн үндэстний зөвлөлийн эрхлэгч, Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын зохион байгуулах комиссын тэргүүн Ван Жэнвэй, Дундад улсын спортын ерөнхий товчооны дарга, Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын зохион байгуулах комиссын тэргүүн Лиү Пэн нар хуралд оролцож үг хэлэв. ӨМӨЗО-ны намын хорооны орлогч нарын бичгийн дарга, улс төр хуулийн комиссын нарын бичгийн дарга, Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын зохион байгуулах комиссын орлогч дарга Ли Жя үг хэлж, ӨМӨЗО-ны засгийн газрын орлогч тэргүүн, Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын зохион байгуулах комиссын орлогч дарга Лиү Шиньлэ Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын бэлтгэл ажлын тухай танилцуулсан байна.

Эх сурвалж : спортын Х наадмын албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл