
Энэ жилийн Өвөр Монголын соёл, түүхэн дурсгалт зүйлийн ажлын хурал дээр түмэн (арван мянга) газрын цайны замын Өвөр Монголын хэсгийн түүхэн дурсгалт бодисын судалгаа хийх, хамгаалах, биет бус соёлын өвөөр гуйх ажлыг хойшдын хэдэн жилийн Өвөр Монголын соёл, түүхэн дурсгалт зүйлийн ажлыг гол болгожээ. ӨЗО-ны түүхэн дурсгалт зүйлсийг хамгаалах төвийнхөн Өвөр Монголын түүхэн дурсгалт бодис эртний барилгын төрөл зүйлийн хөмрөгт оруулж, “Түмэн газрын цайны зам”-ын зам дагуу хот, шянь, сууринг сонгож, түүхэн дурсгалт бодис, хууч судлалын ажлыг “Түмэн газрын цайн зам”-тай хамаатай түүхэн дурсгалт барилгын нэрийн дансанд оруулжээ. 2015 онд Хөххот, Бугат хотын хуучин хот, Алшаа аймгийн эртний хот, Эрээн хотын “И Линь өртөө”, Шилийнгол аймгийн Долоннуурын эртний хот, Улаанцав хотын Лүн Цэн Жуан зэрэг цайн цуглааны сууринд цайны зам дагуу түүхэн дурсгалт бодисын ул мөр ба түүхэн дурсгалт бодисын үлдэгдлийн судалгааны ажлыг өрнүүлэхээр болжээ.
Цайны замын гол өртөө-Хөххот
“Түмэн газрын цайн зам” Чин улсын Энх-Амгалангийн хорин наймдугаар он (1689 он)-д эхэлжээ. Мөн тэр жил “Нерчинскийн гэрээ”-г тогтсон бөгөөд гурав дахь жилд нь Оросын Питер хаан анхдагч худалдааны багаа Бээжинд томилов. Нидерландын Итиас 170 хүнээс бүрдсэн худалдааны багийг дагуулан Москвагаас мордож нэг жил яваад, Сибирээс Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгаар дайрч, цааш өмнөш аялан Бээжинд хүрээд Энх-Амгалан хаантай золгожээ.
Дундад улсын Фужян мужийн Ү И Шань уул бол түмэн газрын цайны замын эхлэлийн өртөө болно. Цайны худалдаачин нь голдуу Шань Ший, Бээжин, Хэбэй худалдаачны баг болно. Тэд өмнөд оронд очиж цай түүх буюу худалдан авч боодоллоод усан замаар Хөхмөрний боомтын Жиужянд зөөвөрлөн аваачиж, Жиужянд том онгоц солиод Ү Ханаар дамжин Ху Бэй Шян Янд хүрдэг. Шян Янаас дахин тэмээ, морь, илжигт ачиж Хөххот, чуулалт хаалганы хойд хэсгийн цай цуглуулж тараах газарт зөөвөрлөн аваачдаг. Цайны худалдаачин Хөххотод цайгаа дахин боодоллоод тэмээнд ачиж умарш Өвөр Монгол, халх Монголын дунд хэсгийн их говийг туулж, одоогийн Монгол Улсын нийслэл Улаанбаатарт хүрч, Их хүрээнээс хойш аялан Дундад, Оросын хилийн боомтын хот болох худалдааны хотод хүрдэг. Одоогийн Оросын хил доторх түүнтэй хиллэж байгаа хотыг “Хиагт” гэдэг.

Чин улсын үед дөрвөн зүг найман зовхист нэвтэрсэн тэмээн жингийн цуваа нь Хуй Хуа хот (Хөххот)-ыг зам харилцааны хүйс болгожээ. Дундад орон, далай дагуу орон, өмнөд орны олон газар, цаашилбал алс холын Европ тивийн Москва хотын хүмүүс Хуй Хуа хот (Хөххот)-ыг сайн мэддэг. 400 гаруй жилийн түүхэн хугацаанд Бээжин, Тяньжинь, Ханкөү, Улаанбаатар, Хиагтын … хүмүүс өдөр болгон Хөххотоос ирсэн тэмээн жинг олж хардаг. Энэ олон жилийн хугацаанд тэмээн жингийн хэмжээ болон хөгжлийн тухай адилгүй тэмдэглэл олон байснаас Хөххот бол монголын өндөрлөгөөс Дундад орон болон Сибирт нэвтрэх зам харилцааны хүйс байсан нь гарцаагүй юм.
Дундад, Орос, Монголын хамтын ажиллагааны гүүр
Өвөр Монголын тал нутгийн цайны замын нийгэмлэгийн дарга Б.Улаан хэлэхдээ: - Түмэн газрын цайны зам бол Дундад, Орос соёлын солилцооны шинэ цар хүрээ болох бөгөөд соёлын солилцоог соёл аялал жуулчлал хийгээд арилжаа худалдааны нээлтийн шинэ суурин болгон өөрчилсөн явдал юм. Түмэн газрын цайны замын судалгаа хийгээд нээлтийг нэг газар орон буюу нэг улсын хүчээр хийж чадахгүй, зөвхөн Дундад, Орос, Монгол гурван улс хамтдаа хөтлөлцвөл соёлын судалгаа болон аж ахуйн нээлтийн хамгийн их өртгийг үүсгэн бүтээж чадна гэж байлаа.

Олон жилийн турш байгуулсан харилцааны эх баялгаа ашиглаж, улсын дотоодын байгууламж, мэргэжилтэн эрдэмтэн, бизнесменүүдийг 30 гаруй удаа Улаанбаатар, Иркутск, Пермь, Москва, Санкт-Петербург зэрэг цайны зам дагуу чухал хотуудаар дагуулан явж, 50 гаруй хотын засгийн ордон, судалгааны байгууллагатай хамтын ажиллагааны харилцаа байгуулж, олон улсын хамтын ажиллагааны шаардлага бүхий аж ахуй нэгжид худалдааны аз завшаан, төрөл зүйл олгох гүүр холбоос болжээ. 20 гаруй удаа Орос, Монголын албан тушаалтан, эрдэмтэн, зочид, бизнесменүүдийг урьж, түмэн газрын цайн замын бүх төрлийн хуралд оролцуулан Дундад улсын аж ахуйн нэгжээр судалгаа хийж, Дундадын талын хүсэл шаардлагыг ойлгуулсан байна.
2014 оны 11 дүгээр сард Ү И Шаний гурав дахь удаагийн Дундад, Орос, Монголын цайны замын зам дагуу хотын дарга нарын хурлын тогтоолоор Орос, Монголын 20 мужийн дарга, хотын дарга болон эрдэмтэн, цайн худалдаачдыг урьж, Дундад, Орос, Монгол гурван улсын цайны зам дагуу хотын урт хугацааны хамтын ажиллагааг байгуулж, бодитой үр дүнд хүрчээ.
Цайны зам дагуух эрэл хайлт, судалгаа
Цайны замыг дэлхийн өвд бүртгүүлэх ажил олон жилийн өмнөөс эхэлж дурдагдаж бэлтгэгдэж эхлэв. Өвөр Монголын хэсэг дэх хайлт шинжилгээ судалгааны талаас өгүүлэхэд зохиолч Дэн Жиүган, Өвөр Монголын тал нутгийн цайны замын нийгэмлэгийн дарга Б.Улаан нарын хэдэн хүний хүчин зүтгэлийг энд дурдахгүй өнгөрч болохгүй юм. 5 дугаар сарын 18-ны өдөр Өвөр Монголын алдарт зохиолч Дэн Жиүган: - Намайг бага байхад Хөххотын араар хөндөлсөж байгаа Далан хар уулын хойд хормойгоос хөвөө хязгааргүй тал нутаг үргэлжилж байсан бөгөөд түүгээр худалдаачдын тэмээн жингийн цуваа харагддаг. Энэ зам нь Хуй Хуа хот(Хөххот)-оос эхэлж, нэлгэр их монголын өндөрлөг болон Сибирийг туулж, нар шингэх баруун зүг суналздаг. Энэхүү худалдааны зам Европ Азийн зааг болох Үлэр уулыг даван Европ тивийн нэрт хот Москвад шууд нэвтэрч байдаг. Үүнийг түмэн газрын тэмээн жингийн зам гэдэг гэж учирлав.

ХX зууны 80-аад оноос эхлэн Дэн Жиүган энэхүү тэмээн жингийн цувааг хайж эхэлжээ. Зохиолчийн хувьд энэхүү худалдааны замыг хамгийн ховор нандин бор материлын хөмрөг болгов. Тэр “Тэмээн жингийн зам”, “Тэмээн жингийн замын дуу”, “Тэмээн тосгон”, “Тэмээний зуурмаг нас”, “Тэмээчдийн үлгэр”, “Да Шэн Күйн худалдааны тэмдэг” зэрэг зохиол маш олныг бичжээ. Тэмээн жингийн цувааг эрэхийн тулд дугуй унаад Хөххотын зээл гудамжийг үлдээлгүй явав. Морь, тэмээ унах буюу машин тэрэг, галт тэргэнд сууж, Хөххотоос Шаньшийгийн Шиньжөү, Тайюань, Чишянь, Пин Яо, цаашлаад Хубэй Хан Көү хүрдэг. Мөн морь унаад Өвөр Монголын баруун хэсгийн тал нутаг, элс манхыг үлдээлгүй явж, Оросын хил хүрэв. 30 шахам жилийн турш мянга гаруй ахмадуудыг сурвалжилсан байна. Тэдний олонх нь тэмээн жинд явж байсан ахмад худалдаачин болон Хөххотын түүх соёлд хайртай эрдэмтэн, мэргэжилтнүүд болно. Дэн Жиүганы хэдэн арван жилийн турш эрж хайж байсан тэмээн жингийн цуваа нь даруй одоогийн алдартай цайны зам болно. Дарга Ши Жиньпин “Түмэн газрын цайн зам” гэж нэрлэсэн ажээ.
2007 оноос эхлэн Б.Улаан Дундад, Оросын түмэн газрын цайны замын соёлын судалгаа, хамаарагдах төрөл зүйлийг нээх, хөгжүүлэх цар хүрээг тэлжээ. 2011 онд нийгэмлэгийнхээ удирдлагуудтай түмэн газрын цайны замын гол болох шугам, зангилааны чигт судалгаа хийж, Фужян, Жянши, Хубэй, Хунань, Хэнань, Хэбэй, Шаньши зэрэг мужийн цайны зам дагуух хотуудтай харилцаа холбоо байгуулсан байлаа.
Дараа жилээс нь нийгэмлэгийнхэн мэргэжилтэн томилж, түмэн газрын цайны зам дагуу хот балгас, хөдөө тосгон зэрэг зангилааны чигээр үлдэж байгаа бодисын байдлыг нарийн судалж, цайны замтай холбоотой бүх ном бичиг, мэдээ зангийг цуглуулан ном дээрх цайны замтай холбоотой зам шугам болон судалгаа хийх гол газраа газрын зураг дээр зурж, 18 нүүр нарийн зурвас гаргаж, 12 мянган километрийн орд зам дагуу, газрын зурагт зүүлт хийсэн зам шугамыг дагаад цайны замтай хамаатай эртний ёс, буудал, зах, дэлгүүр, пүүс, сүм хийд, гол мөрөн, гарам, суугуул ард зэргээр эрж тэмдэглэхээр болжээ.

Ерөнхий аян зам 40 мянга гаруй километрт хүрч, 260 гаруй цайны замтай хамаатай буурийг олж тэмдэглэн, 40 мянган гаруй бодит гэрэл зураг татаж, хэдэн арван үсэгтэй хайж судалсан тэмдэглэл бичиж, үүгээр дамжин нийгэмлэг нь түмэн газрын цайны замын эрдэм шинжилгээний талаарх хүрээ хэмжээ, аж ахуй арилжааны нээлтэд бат бөх суурийг байгуулжээ.
Дундад, Орос, Монголын цайны замаар дахин аялах маршрут
5 дугаар сарын 20-ны өдөр Орос, Монгол, Европын 190 гаруй жуулчин Y23 Олон улсын аялал жуулчлалын вагоноор Эрээн хотын вокзал хүрч ирснээр Дундад, Орос, Монголын цайны замаар дахин аялах маршрутыг нээсэн байна.
Энэ Олон улсын аялал жуулчлалын вагон нь Бээжингээс гарч, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоор дамжин өнгөрч, ОХУ-ын Байгал нуур, Эрхүү, Новосибирск, Екатеринбург, Казань зэрэг газруудаар аялж, эцсийн өртөө нь Москва хот бөгөөд 13 өдөр замнана. Энэ оны 5 дугаар сараас 9 дүгээр сарыг хүртэл 12 удаа тусгай аялал жуулчлалын вагоныг аялуулах бөгөөд, нэг удаад 20 гаруй хүнийг аялуулна.
Мөн олон улсын худалдааны хамтын ажиллагааг дэмжиж, бүс нутгийн аялал жуулчлалын нөөц бололцоог нээх, хамгаалах, ашиглахыг дээшлүүлж, цайны зам олон улсын аялал жуулчлалын брэндийг хамтдаа бий болгоно. Улмаар Өрнө, Дорнын соёлын уламжлал болон солилцоог гүнзгийрүүлж, хөрш бүс нутгуудын соёл, спорт, аялал жуулчлал зэрэг талын өргөн харилцааг ахиулна.
Алдартай цайны зам нь өмнө зүгийн Дундад улсынФужян мужийн Ү И Шаниас эхэлж, хойшоо ОХУ-ын Санкт-Петербург хүрдэг. Эрээн хот нь Эрээн–Улаанбаатар–Эрхүү–Байгал нуур чиглэлийн аялал жуулчлалын маршрутын үндсэн дээр, газар зүйн давуу талдаа түшиглэн, Засгийн газрын дэмжлэгээр зах зээлийн үйл ажиллагааг явуулан, Москва–Эрээн хот–Бээжин чиглэлийн аялал жуулчлалын вагоныг аялуулж эхэлсэн байна.

“Цайны зам” 300 жилийн түүхтэй. Дундад улсын худалдаачид бараа таваар, цайгаа Монголоор дамжуулан, Орос руу гаргах тэмээн жингийн жимийг ийнхүү нэрлэдэг байж. Өөрөөр хэлбэл, төмөр зам, авто зам, агаарын тээвэр хөгжихөөс бүр өмнө хятад, монгол жинчид тэмээнд цай ачиж Монгол, Оросын нутагт зардаг байсан нь хожмоо түүхэнд “Цайны зам” хэмээн мөнхрөх болсон хэрэг. Торго дурдан, үнэт үслэг эдлэл, алт мөнгө, шүр сувд, цай, чихэр зэрэг бараа таваарыг тээвэрлэсэн тэмээн жингийн цуваа 8000 километр замыг туулдаг байсан тухай түүхэнд тэмдэглэсэн нь бий. Жинчид Дундад улсын Бээжин, Хаалган хотоос Монголын Улаанбаатар, Завхан, Ховд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Хиагтаар дайрч, Оросын Эрхүү, Улаан-Үд, Москвад хүрдэг байсан тус замыг сэргээснээр гурван орны аялал жуучлалаас орж ирэх ашиг сая сая доллараар өснө гэдгийг төслийн судалгааны багийнхан өгүүлсэн байдаг.
