solongonews
Дайны ялалтыг дурсах зоос тараана
2015-08-21 11:37
Дайны ялалтыг дурсгах зоос

   

Дундад улсын ард түмний Японыг эсэргүүцсэн дайн, дэлхийн фашизмын дайны ялалтын 70 жилийн ойг дурсахаар Дундад улс дурсгалын зоос, дурсгалын марк тараана. Дундад улсын ардын банкны зоос, алт мөнгөний товчооны орлогч дарга Цүө Шиүхүй хэвлэлийн бага хурал дээр танилцуулахдаа, энэ удаагийн тараах дурсгалын зоос нь нэг иж бүрдэлдээ 4 ширхэг, никелээр хүрээлсэн болд материалын зоос юм. Дурсгалын зоосны зөв талын гол хээ угалз нь улсын сүлд, доод талд нь “2015 ” оныг сийлсэн гэв.
Энэхүү иж бүрдэл доторх никелээр хүрээлсэн болд дурсгалын зоосыг 500 сая ширхэг хийх юм байна.

Улсын шуудангийн товчооны орлогч дарга Жо Шёгуан хэвлэлийн хурал дээр мэдээлэхдээ, Маркны агуулга нь Дундад улсын төрийн зөвлөлөөс нийтэлсэн Японыг эсэргүүцсэн дайны дурсгалын хуучин сууц, холбогдол бүхий түүхийг харуулсан гэжээ.
Тус иж бүрдлийг одоогоор зуран төсөвлөөд байгаа аж. Энэ оны 9 дүгээр сарын 3-ны өдөр албан ёсоор худалдаж эхлэх юм байна.

Найруулагч: Саранчимэг
Эх сурвалж : http://www.p5w.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл