solongonews
2025 оны “Тоон өгөгдлийн экспо” маргааш нээгдэнэ
2025-08-27 11:04
2025 оны “Тоон өгөгдлийн экспо” маргааш нээгдэнэ

2025 оны Хятадын олон улсын том өгөгдлийн аж үйлдвэрийн экспо 8-р сарын 28-нд Гүйжөү мужийн Гүй-ян хотод нээлтээ хийнэ.

Энэ удаагийн үзэсгэлэн 8-р сарын 27-ноос эхэлж, “Тоон-оюун удирдлага”, “Тоон-оюун дэд бүтэц”, “Тоон-оюун үйлчилгээ”, “Тоон-оюун хэрэглээ”, “Тоон-оюун инноваци”, “Тоон-оюун туршлага” гэсэн нийт 6 сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Үзэсгэлэн 60 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд Хятад болон гадаадын 375 аж ахуйн нэгж оролцож, тоон эдийн засгийн салбарын шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ шийдэл, шинэ хэрэглээг танилцуулах юм. Түүнчлэн 15 мянга гаруй зочид ойролцоогоор 100 арга хэмжээнд оролцох бөгөөд гадаад дотоодын 800 гаруй зочид төлөөлөгч нээлтийн ёслолд оролцож, өгөгдлийн үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, өгөгдлийн дэд бүтэц зэрэг сэдвээр санал бодлоо солилцоно.

Онцлох үйл ажиллагааны хүрээнд энэ онд анх удаа олон улсын эрэлт, ханган нийлүүлэлтийн уялдаа холбооны хамтын ажиллагааны бүс байгуулна. Одоогоор АНУ, ОХУ, Канад зэрэг 27 орны аж ахуйн нэгж бүртгүүлсэн бөгөөд тэд өөрсдийн тоон шилжилтийн хэрэгцээг газар дээр нь танилцуулж, Хятадын аж ахуйн нэгжүүд шууд гүйцэтгэн хэрэгжүүлэх замаар “Тоон-оюун гадаадад гарах”-д дэмжлэг үзүүлэх юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл