solongonews
“Дээлтэй монгол” наадам дэлгэр болж өндөрлөлөө
2015-07-10 23:39
“Дээлтэй Монгол” 2015 наадам өнөөдөр Чингисийн талбайд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Монголын Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой  “Дээлтэй Монгол” 2015 наадам өнөөдөр Чингисийн талбайд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. 

Дээлтэй монгол наадмын үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны загварын тоглолт, хамгийн сайхан дээлтэй хосуудыг шалгаруулах тэцээн болсон. Түүнчлэн энэ жилийн Дээлтэй монгол наадмын парад Япон, Сингапур, АНУ, ӨМӨЗО, ОХУ-ны Буриад улсын иргэд оролцсноор онцлог болжээ.  /Мэдээ, гэрэл зургийг М.Банди, Саранчимэг/

/

 

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл