Флэштэй ижил хэмжээтэй компьютер бүтээжээ
2015-05-26 15:38
“Google” компани “Chromebit “ хэмээх HDMI порттой ямар ч дэлгэцэнд /жишээлбэл телевизор/ холбож болдог жижигхэн компьютер бүтээжээ.
Төхөөрөмж нь Chrome OS-ийн бааз дээр суурилсан компьютер бөгөөд оюутан залуус болон аялагчид, жижиг бизнес эрхлэгчдэд хэрэглэхэд илүү тохиромжтой. Бүтээгдэхүүнийг хэд хэдэн өнгөний сонголттойгоор хийсэн бөгөөд үнэ нь 99 ам.доллар аж.
Компьютер нь Bluetooth 4.0 болон Wi-Fi-тай. USB оролттой, 2 GB RAM, хадгалах багтаамж 16 GB. Компанийн зүгээс уг бүтээгдэхүүн үнэ хямд, хэрэглэхэд хялбар болохоор сурагч оюутан залуус, жижиг бизнес эрхлэгчдэд илүү таалагдана хэмээн дахин дахин онцлож байна.





Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
