solongonews
Осака-2025 дэлхийн яармагт Хятадын үзэсгэлэн алт медаль авлаа
2025-10-13 17:04
Осака-2025 дэлхийн яармагт Хятадын үзэсгэлэн алт медаль авлаа

Аравдугаар  сарын 12-ны орой Осакагийн дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэн дэлхийн яармагийн шагнал гардуулах ёслолын үеэр Олон улсын үзэсгэлэнгийн товчооноос шагнасан Дэлхийн яармагийн бие даан бүтээсэн том павильонуудын үзэсгэлэнгийн төрөлд алтан шагнал хүртлээ. Энэ нь Хятад улс хилийн чанадад болсон Дэлхийн яармагаас анх удаа алтан медаль хүртэж байна. Мөн 1982 онд Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс дэлхийн яармагт оролцох Хятадын павильоныг зохион байгуулснаас хойш Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл нь Дэлхийн яармагийн чухал шагналыг дараалан тав дахь удаагаа хүртэж байна.

Осакагийн яармаг дахь Хятадын үзэсгэлэн ойролцоогоор 3500 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг. Энэ нь энэ удаагийн экспогийн гадаадаас барьсан хамгийн том павильонуудын нэг юм. Мөн "Хүн, байгаль хоёрын хамтын нийгэмлэгийг хамтдаа байгуулах - ирээдүйн ногоон хөгжлийн нийгэм" уриан дор "Хүн байгаль хоёрын зохицол", "Ногоон ус ба номши уулс", "Амь  амьдрал"-ыг гол өгүүлэмж болгон авч, Хятадын 5000 жилийн экологийн уламжлалт мэргэн ухааныг харуулсан. Улмаар Хятадын соёл иргэншлийн хөгжил, шинэлэг соёл иргэншлийн хөгжил, шинэлэг соёл иргэншлийн хөгжлийн үзэл баримтлалыг харуулсан. Хятад улс дэлхийн бусад улс орнуудтай хамтран ажиллаж, хүн ба байгаль хоёрын хамтын нийгэмлэгийг хамтран байгуулах алсын харааг зураглажээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл