Хятад- ШХАБ-ын Шинжлэх ухаан, технологийн инновацын хамтын ажиллагааны төвийг 09-р сарын 04-ний үдээс өмнө Шаньдүн мужийн Чиндао хотод байгууллаа.
Био анагаах ухаан, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж, орчин үеийн өндөр үр ашигтай хөдөө аж ахуй зэрэг олон салбарыг хамарсан ШХАБ-ын орнуудад чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны арван төслийг нэгэн зэрэг эхлүүлсэн байна.
Хятад- ШХАБ-ын Шинжлэх ухаан, технологийн инновацын хамтын ажиллагааны төв нь бүс нутгийн хамтын ажиллагааны инновацыг үр дүнтэй дэмжиж, нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай, олон улсын инновацын хамтын ажиллагааг бий болгож, гишүүн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд шинэ хүч нэмэрлэх болно.
Энэхүү төв нь инновацын салбар дахь хүмүүнлэгийн болон эрдэм шинжилгээний солилцоог үргэлжлүүлэн дэмжиж, Хятад-ШХАБ-ын шинжлэх ухаан, технологийн инновацын хамтын ажиллагааны хурал, залуучуудын инновац бүтээх тэмцээн, технологийн ололт амжилтын үзэсгэлэн зэрэг олон төрлийн үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулах болно.
Хамтарсан төслүүдийн сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлж, тэргүүлэх чиглэлүүдэд хамтарсан инновацыг хөгжүүлэх, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, эрүүл мэнд, орчин үеийн хөдөө аж ахуй, уур амьсгалын өөрчлөлт зэрэг салбарт анхаарлаа төвлөрүүлэн, хоёр болон олон талт хамтарсан судалгааг идэвхтэй явуулж, олон улсын хамтарсан лаборатори, хамтарсан судалгаа, хөгжлийн төв зэрэг платформуудыг хамтран байгуулах ажлыг дэмжих болно.
Үндсэн дамнасан технологи шилжүүлэлтийг дэмжих, олон улсын технологи шилжүүлэх платформыг байгуулан, олон улсын технологи шилжүүлэх менежерүүдийн үйлчилгээний чанар чансаа, оюуны өмчийн эрхийг хамгаалах чилээрх үйлчилгээний түвшнийг дээшлүүлнэ.
ШХАБ-ын гишүүн орнуудын хүрээнд олон улсын судалгааны төв байгуулж, шинжлэх ухаан, технологийн инновацын бодлого, практик туршлагыг талуудтай солилцож, олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаанд оюуны дэмжлэг үзүүлэх болно.
