solongonews
Ван И Европын холбоо болон түүний гишүүн орнуудын Хятадад суугаа элч нартай уулзав
2025-06-26 15:49
Ван И Европын холбоо болон түүний гишүүн орнуудын Хятадад суугаа элч нартай уулзав

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 06-р сарын 25-ны өдөр Бээжинд Европын холбоо болон гишүүн орнуудаас Хятадад суугаа элч нартай уулзлаа.

Ван И:

- Энэ жил Хятад, ЕХ-ны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Зуун жилийн өөрчлөлт хурдацтай өрнөхийн хэрээр Хятад, Европ нь өнөөгийн дэлхийн хоёр том бүтээн байгуулалтын хүч болж байна. Хоёр тал Хятад, Европын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах ёстой.

ЕХ-ны Хятадад суугаа төлөөлөгчдийн тэргүүн болон олон орноос Хятадад суугаа Элчин сайд нар:

- Хятад улс Европын холбооны хамтын ажиллагааны чухал түнш байсаар ирсэн. ЕХ Хятад улстай бүтээлч, тогтвортой харилцааг хөгжүүлж, дэлхийн сорилтод хамтдаа хариу арга хэмжээ авч, бүс нутгийн халуун асуудлаар хэлхээ холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, олон талт үзлийг хамгаалахад бэлэн байна. Хятад, Европын холбооны шинэ удирдагчдын уулзалт амжилттай болохыг хүсч байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл