solongonews
Байгаль эхээр онгодоо хөгөлсөн энэ намрын от кутюр цуглуулгууд
2015-08-25 12:27
Ийм юмыг хаана өмсөхөв дээ?! гэдэг үг энэ хэсэгт л тун зохимжгүй. Дэлхий дээрх хамгийн мундаг загвар зохион бүтээгчдийн өдөр тутамд биш урлагийн тайзанд зориулж бүтээсэн хийсвэр төсөөллийн биеллүүд болохоор зүгээр л алгаа хавсарч суугаад үзээрэй.

                 1. Ойн дагинас – Версаче

Тэдгээр моддыг хамгаалж, улам үзэсгэлэнтэй болгодог дагинас яг л ийм дүртэй байдаг байх. Байгалийн зөөлөн өнгөнүүд, төрөлх гоо үзэсгэлэнгээрээ гайхуулах бүсгүй хүний уян налархай аалийн төгс хослолыг мэдрүүлэм...


          2. Эртний үзэсгэлэн – Кристиан Диор
13,14-р зууны үеийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй ямар байсан бол гэсэн бодол л Raf Simons – ын толгойд эргэлдээд байсан бололтой. Үүний тайлал нь мэдээж байгалийн охь үзэсгэлэн бие дээр нь энгийн хэрнээ ухаалгаар шингэж өгөх байсан биз ээ.


          3. Талын цэцэгс – Долче Габбана
Цэцэг түүн уулын бэлээр гүйх хатан хаан Сиси санаанд чинь бууж байна уу? Гэхдээ энэ бол Итали маягийнх. Өнгө өнгийн үзэсгэлэнт цэцгүүд бүсгүй хүний төрөлх гоотой хослохоороо хэрхэн төгс үзэсгэлэнтэй болгодгийг харуулсанд баярлалаа залуусаа.


  4. Сакура цэцэглэх цагаар – Жамбаттиста Валли
Зөөлөн салхинд хийсэх Сакура цэцэг ямархан уянгыг өөртөө тээдэг бол? Хэдхэн дэлбээтэй үлдсэн мөчрөнд нь хүртэл үзэсгэлэн гоо оршин байдгийг чи мэдэх үү?


     5. Нүд гялбам шөнийн одод – Зухэйр Мурад
Одот тэнгэрийг хэдэн шөнө тасралтгүй ажигласны эцэст энэ цуглуулгын бүтээсэн байх. Харин тэр одод Зухэйр Мурадын гар дээр дуртайяа буугаад ирчихэж.


       6. Амьд байгалийн аугаа хүч – Валентино
Өмнөх цуглуулгуудаас хамаагүй хүчирхэг бас өөр харагдаж байгааг анзаарч байна уу? Танхилхан ялдамхан гэх мэт үгсийг хилэнт эхэмсэг гээд орлуулчихвал яг тохирохоор. Валентиногийн охидод амьтад өөрсдийнхөө хүч чадлыг харамгүй хайрлажээ.

Найруулагч: С. Урьхан
Эх сурвалж : goolingoo
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл