
Гэтэл үнэндээ тэдгээр олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн заримыг нь хөргөгчид хадгалахад тохиромжгүй байдаг аж. Дараах 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хөргөгчид бус гал тогооны тавиур, шүүгээ зэрэгт хадгалах нь илүү тохиромжтой байдаг юм байна. Та бидний хөргөгчид хийдэг цөөнгүй бүтээгдэхүүнүүд эдгээрийн дунд байгаа нь анхаарууштай юм.
Сонгино
Хөргөгчний чийг сонгиныг зөөлрүүлж хөгцрүүлэхэд хүргэдэг. Тиймээс сонгиныг хөргөгчид бус сэрүүн, хуурай газарт хадгал. Гэхдээ төмсний дэргэд бүү тавиарай. Төмс сонгино хоёрыг хамт хадгалахад хурдан мууддаг.
Кофе
Кофены үр, нунтаг кофег хөргөгчид хадгалахад амтаа алдаад зогсохгүй эргэн тойронд нь байгаа бусад бүтээгдэхүүнүүдийн амт, үнэрийг шингээдэг. Их хэмжээний кофег хадгалах бол хөлдөөгчид, бага хэмжээгээр бол сэрүүн, харанхуй газарт хадгал.
Оливийн тос
Оливийн тосыг хөргөгчид хадгалах нь өтгөрөхөд хүргэдэг ба цөцгийн тос шиг бүтэцтэй болгодог.
Базилик
Базиликыг тасалсан цэцэг шиг цэвэр устай саванд хийж тавьдаг. Хөргөгчид хийсэн базилик амархан хатаж, ойр орчмынхоо хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэрийг шингээдэг.
Зөгийн бал
Зөгийн балыг хөргөгчид бус өрөөний температурт сайтар тагласан байдлаар хадгална.
Сармис
Хөргөгчид хадгалсан сармис соёолж эхэлдэг. Мөн зөөлөрч, хөгцөрдөг. Тиймээс сармисыг сэрүүн, хуурай газарт хадгалах хэрэгтэй.
Талх
Хөргөгчид хадгалсан талх хурдан хатдаг. Талхаа гал тогооны тавиур эсвэл хөлдөөгчид хадгал.
Авокадо
Авокадо жимснүүдээ бүрэн боловсрохыг хүлээж байна уу? Тэгвэл мэдээж хэрэг хөргөгчид хийж болохгүй. Харин бүрэн боловсорсон жимсээ яг одоо хэрэглэх гээгүй л бол хөргөгчид хийж болно.
Төмс
Төмсийг хөргөгчид хадгалах нь чихэрлэг амттай, элсэрхэг бүтэцтэй болгодог. Учир нь хүйтэн орчин цардуулыг нь хурдан хугацаанд элсэн чихэр болгож хувиргадаг. Төмсийг хүйтэн орчинд биш сэрүүн орчинд цаасан уутанд хийж хадгал.
Улаан лооль
Хүйтэн орчин боловсрох явцыг зогсоодог учир хөргөгчид хадгалсан улаан лооль амтаа алддаг. Мөн бүтэц нь ч өөрчлөгддөг.
