solongonews
Хөххотын "Шэнлэ" нисэх буудал үүдээ нээж өрхөө татлаа
2026-11-26 10:36
11-р сарын 26-ны өглөөний 09:10 цагийн орчимд Хөххотын "Шэнлэ" олон улсын нисэх буудал анхны нислэгээ хүлээн авлаа.

"ТяньЖяо" агаарын тээврийн компанийн Улаанхот–Хөххот чиглэлийн нислэг үйлдэж буй "Шэнлэ" (Shengle) нэрэмжит, дотооддоо үйлдвэрлэсэн C909 загварын онгоц 11-р сарын 26-ны өглөөний 09:10 цагийн орчимд Хөххотын "Шэнлэ" олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа. Энэ нь тус нисэх буудал шинэ байгууламж руугаа шилжсэнээс хойш хүлээн авсан анхны зорчигч тээврийн нислэг болж байна.
 
Нисэх буудлын зүгээс тус онгоцыг иргэний нисэхийн салбар дахь хамгийн дээд хүндэтгэлийн ёслол болох "усан хөшиг татах" хүндэтгэлээр угтан авлаа.


Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих