Саяхан Өвөр Монголын Хянган аймагт Монгол Улсын малчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа. Монгол Улсын Дорнод аймаг, Хэнтий аймгаас ирсэн малчид болон мал аж ахуйн салбарын төлөөлөгчид нийт 30 хүн танхимын сургалтад хамрагдаж, мал аж ахуйн фермүүдтэй танилцан, хэрэглээний технологи эзэмшиж, аж үйлдвэрийн хөгжлийг судлан, хамтын ажиллагааны талаар бодол санал солилцов.

Малчдын үйлдвэрлэл, амьдралын бодит хэрэгцээнд нийцүүлэн зохиогдсон уг сургалтын үеэр сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийг хөгжүүлэх, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтыг стандартын дагуу хийх зэрэг хичээлүүдийг заажээ. Онолын сургалт, газар дээр нь танилцах, дадлага сургуулилтыг хослуулж, орон нутгийн сүү, сүүн бүтээгдэхүүний тэргүүлэх үйлдвэрүүдэд түшиглэн бодит орчинд суралцах сургалт явуулсан нь практик ур чадвар эзэмшүүлэхэд чиглэжээ.
Сургалтад оролцогчид мал тэжээн үржүүлэх, бордож таргалуулах , цагаан идээ боловсруулах чиглэлээр сурсан мэдсэнээ эх нутагтаа авчирч, орон нутгийнхаа мал аж ахуйн салбарын чанар, хөгжлийг дээшлүүлэхэд ашиглана гэдгээ илэрхийлэв.
Монгол Улсын Дорнод аймгийн “Сэтгэл зүрхээ холбож, ирээдүйгээ хамтдаа бүтээе” сэдэвт орон нутгийн хамтын ажиллагааны анхдугаар солилцооны арга хэмжээ, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь технологийн харилцан солилцоогоор дамжуулан аж үйлдвэр хоорондын хамтын ажиллагааг ахиулж, хил залгаа бүс нутгийн ард иргэдийн харилцан ойлголцол, найрсаг харилцааг бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурийг улам бататгахад чиглэжээ.
