solongonews
Энх тайвны төлөөх Хятад–Орос–АНУ-ын төрийн тэргүүн нарын хамтарсан тунхаглал
2026-11-20 10:05

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 19-ний өдөр Шэньжэнь хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нартай уулзалт хийлээ.ОХУ, АНУ-ын удирдагчид энэхүү түүхэн уулзалтыг зохион байгуулсанд Хятад улсад талархал илэрхийлэв. Гурван улсын төрийн тэргүүн олон улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо гүнзгий солилцож, стратегийн тогтвортой байдал болон олон улсын аюулгүй байдлыг сахин хамгаалахаа илэрхийлэв.
 
I. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувьд Хятад, Орос, АНУ нь НҮБ-ын шинэчлэлийг дэмжих, дэлхийн тулгамдсан асуудлыг илүү үр дүнтэй шийдвэрлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хадгалах үндсэн үүргээ биелүүлэх боломжийг олгоход чиглэж ажиллах болно.
 
2. Гурван улс дэлхийн улс орнуудад ашиг тусаа өгөхийн тулд боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Гурван улс эрчим хүчний тогтвортой урсгалын ач холбогдлыг дахин нотлов.
 
3. Гурван улсын төрийн тэргүүн нар улс орнуудын зөвшөөрөлд тулгуурлах зарчим болон төрийн албан тушаалтнуудын халдашгүй дархан эрхийг хүндэтгэх нь нэн чухал болохыг хүлээн зөвшөөрч, Олон улсын эрүүгийн шүүх болон бусад ижил төстэй байгууллагууд өөрсдийн харьяаллыг урвуулан ашиглах ёсгүй гэдэг дээр санал нэгдсэн байна.
。
 
4. Гурван улсын төрийн тэргүүн нар Цөмийн дайнд ялагч гэж байхгүй бөгөөд ийм дайн хэзээ ч дэгдэж болохгүй гэсэн байр сууриа дахин нотлов. Мөн гурван улс цөмийн зэвсгийн эрсдэлийг бууруулах, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх асуудлаар харилцан яриа, хэлэлцээ өрнүүлэхээр тохиролцов.

 


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих