solongonews
Хятад- Монголын эмч нарын туршлага солилцох ээлжит сургалт боллоо
2026-11-20 16:25

Хятад- Монголын уламжлалт анагаах ухаан ба нүдний эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх ээлжит сургалт 11-р сарын 16-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэгт болж өнгөрлөө.

Энэ удаагийн сургалтад Монгол Улсын Эрүүл Мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны мэргэжилтэн Э. Уринаар ахлуулсан уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд, нүдний эмч зэрэг 20 гаруй эмч хүрэлцэн ирж оролцжээ.

Таван өдрийн турш үргэлжилсэн энэхүү сургалтын хөтөлбөр нь монгол уламжлалт анагаах ухааны өвөрмөц оношилгоо, эмчилгээний аргууд, түүнчлэн нүдний эмнэлзүйн практик арга барилуудтай нарийн танилцжээ. Сургалтын агуулгад онолын хичээл, эмнэлзүйн дадлага, бодит орчинд ажиллаж танилцах зэрэг агуулгууд багтсан болно.
 
Энэхүү арга хэмжээ нь Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны салбар дахь харилцан солилцоо, хамтын ажиллагааны тод жишээ болохын зэрэгцээ хоёр орны мэргэжилтнүүдэд бие биеэсээ суралцах, харилцан нөхөрлөлөө бэхжүүлэх соёлын холбоо болж өгч байна.


Зохиогч: С. САРАНЧИМЭГ, Ц. Урантунгалаг
Сэтгүүлч : С. САРАНЧИМЭГ, Ц. Урантунгалаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих