ӨМӨЗО-ны худалдааны тэнхимийн мэдээлснээр, эхний 7 сард, ӨМӨЗО гадаад хөрөнгө оруулалттай нийт 32 аж ахуйн нэгж байгуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 33.3 хувиар өсөн нэмэгджээ. Үүнд дотоод гадаадын хамтран хөрөнгө оруулан байгуулсан аж ахуйн нэгж 17, дотоод гадаадын хамтарсан аж ахуйн нэгж 2, гадаадын бие даасан аж ахуйн нэгж 13 байна. Эдгээр гадаадын хөрөнгө оруулалттай шинээр байгуулж буй аж ахуйн нэгж нь голцуу БНСУ, ОХУ, Монгол зэрэг улс орон бүс нутгаас бүрджээ. Бүртгэлээр, бодитой ашигласан гадаадын хөрөнгө оруулалт нь 1 тэрбум 205 сая 960 мянга гаруй ам долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.8 хувиар өсөн нэмэгджээ.
Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад, эдгээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж голдуу эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байна. Тэр дундаа уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт тэргүүн эгнээнд бичигдэж байна.

ӨМӨЗО-ны голлох уул уурхайн аж үйлдвэр
