Ордос хотын аялал жуулчлалын газраас мэдээлснээр, Дундад улсын цөөн тоот үндэстний уламжлалт спортын X наадмын хугацаанд Өвөр Монголын Ордос хотын аялал жуулчлалын салбарын ашиг орлого огцом нэмэгдсэн байна.
8 дугаар сарын 5-17 өдрийг болтол 13 өдрийн дотор Ордос хот 2.136 сая жуулчдыг хүлээн авч, 1.737 тэрбум юаний ашиг орлого олж, өмнө нь байгаагүй ажилтанд хүрсэн байна.
Үүнд: Дүншэн, Далад, Эзэн хороо, Хияа багш шинэ дүүрэг зэрэг дөрвөн хошуу дүүрэг нь жуулчдыг хамгийн их хэмжээгээр хүлээн авч, жуулчдын тоо 1.798 сая хүрч, 84.2 хувийг эзэлсэн байна. Хияа багш шинэ дүүрэг өдөрт 43 мянган жуулчдыг хүлээн авч, тэр дундаа Өвөр Монгол орноос бусад муж орны жуулчид 61.2 хувийг эзлэв. Жуулчдын хувьд Бугат хот, Хөххот, Шаньши муж, Ниншя орон, Бээжин, Шанхай, Гуаньжөү, Чэндү, Шаньдүн зэрэг Дундад улсын өнцөг булангаас хүрэлцэн ирсэн жуулчид ихэнх хувийг эзэлсэн байна. Харин жуулчны баазын хувьд Дундад улсын 5 A зэрэглэлийн аялал жуулчлалын бааз Чингисийн онгон ба Бүрээ манх нь голлох байрыг эзэлж, нийт хүлээн авсан жуулчдын тоо 200 мянгад хүрч, мөн түүнээс үүдэх орлого 42.82 сая юаньд хүрсэн байна.
