solongonews
БРИКС-ийн чуулга уулзалт боллоо
2015-06-09 10:09
БРИКС-ийн улсууд нээлттэй, багтаамжтай, хамтран ажиллаж хамтдаа амжилт гаргаж, харилцаа хамтын ажиллагааг дээшлүүлнэ.

 БРИКС-ийн чуулга уулзалт энэ сарын 8-ны өдөр ОХУ-ын Москва хотод болсон байна. Тус чуулга уулзалтад Дундад улсын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян оролцож үг хэлсэн байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баярын цахилгаан илгээж, хүндэтгэл илэрхийлсэн байна. Чуулга уулзалтын үеэр талууд олон улсын эдийн засгийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, чуулга уулзалтын хамтын ажиллагааг дээшлүүлэх зэрэг талаар үзэл бодлоо харилцан солилцсон байна.

Жан Дэжян хэлэхдээ: - Одоогийн байдалд БРИКС-ийн улсууд нээлттэй, багтаамжтай, хамтран ажиллаж хамтдаа амжилт гаргаж, харилцаа хамтын ажиллагааг дээшлүүлнэ. Олон улсын улс төр, эдийн засгийн асуудлууд, хүн төрөлхтний аюулгүй байдлын хөгжлийг ахиулахад чухал хүчин зүтгэлээ үзүүлнэ. Нэг. Олон улсын аюулгүй байдал болон олон улсын шударга байдлыг хамтдаа хамгаалан ахиулна. Хоёр. Хамтын хөгжлийг хамтдаа бүтээж, улс орноо баян хүчирхэг болгоно. Гурав. Нийт салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын цогцыг бий болгоно. Дөрөв. Олон улсын эдийн засгийг түлхүү ахиулж, хөгжиж буй улс болон хөгжсөн улс орны хамтын хөгжил, тэнцвэртэй хөгжлийг ахиулна гэжээ.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл