solongonews
WWDC - Та мэдэх үү?
2015-06-15 16:06
WWDC гэдэг нь ”Apple”-ийн хөгжүүлэгчдийн их хурал юм. Англи нэр нь ”Worldwide Developers Conference”. Энэхүү хурал нь жил бүр АНУ-д зохион байгуулагддаг.

Энэ удаагийн WWDC  Сан Франциско хотод болж өндөрлөлөө. Хуралд, "Apple"-ийн хэрэглэгчдийн сүүлийн үеийн ярианы халуун сэдэв болсон "iPhone 6S" ба 7-гийн тухай яригдаагүй ч "Apple"-ийн бүтээгдэхүүн хэрэглэгдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөх шинэ боломжууд удахгүй нээлттэй болох нь тодорхой боллоо.

Та iPhone хэрэглэгч бол :

Таныг шинэ систем, шинэ Siri, шинэ газрын зураг баярлуулах болно. Эдгээр шинэ боломжуудыг та хүсэн хүлээсээр байгаа гэдэгт итгэлтэй байна.

iOS 9:

Хамгийн сүүлийн үеийн iOS 9 систем нь энэ намар ашиглалтад орох гэнэ.  Энэхүү шинэ системийн хамгийн илэрхий шинж чанар нь эрчим хүчний хэмнэлт болно.

IOS 9 нь бусад програм дээр мөн өөрчлөлттэй. "Notes " нь зураг зурж, линк хадгалах, App-гийн агуулгыг нэмж оруулах зэрэг боломжтой болно.

Шинээр нэмсэн "News" нь мэдээ захиалан уншиж болдог болж угийн "Newsstand"-ийг бодвол үнэ цэнэтэй шинэ сонголт болж чадна.

▲ iOS 9 шинээр нэмсэн "News" програм

Siri шинэ хувилбар: ухаалаг, илүү идэвхтэй

Системийн шинэчлэлтийн шинэ хувилбарын дагуу Siri програм нь бас маш их өөрчлөлттэй болж, танд туслан бусад програмуудаас мэдээлэл авах боломжтой болжээ.

▲Siri таны дадал дээр тулгуурлан ,таны түгээмэл хэрэглэдэг програмуудыг хэрэгтэй цагт тань бэлэн байлгах болно.

▲ Та "Өнгөрсөн шинэ жилийн зураг гарга" гэх мэтчилэн илүү тодорхой хүсэлтийг тавих үед Siri танд тусалж чадна.

Хэрэв та iPad хэрэглэгч бол :

 iPad хэрэглэгчдийн хувьд iPhone-нд нэмэгдсэн дээрх шинэчлэлүүдээс гадна бас зөвхөн iPad-д л байх бусад шинэчлэлүүд бий.

Дэлгэц хуваах, олон үйлдэл зэрэг хийх чадвартай:

Та дэлгэцээ хоёр хэсэгт хувааж, олон үйлдлийг нэгэн зэрэг гүйцэтгэж болно.

▲ Шинэчилсэн  iPad нь ашиглаж байгаа програмаас гаралгүйгээр танд шинэ програм нээх боломжийг олгоно.

Хэрэв та Mac хэрэглэгч бол :

Шинэ OS X систем, мөн El Capitan гэж нэрлэдэг. Энэхүү нэр нь АНУ-ын Yosemite National Park дэх алдартай ". El Capitan"-аас ирэлттэй.

▲OS X El Capitan

Шинэ систем нь Spotlight хайлт, Safari хөтөч, олон дэлгэц бий болгох гэх мэт маш олон шинэ боломжуудыг нэмж, El Capitan болж шинэчлэгдсэний улмаар App нээгдэх хурдыг бас нэмэгдүүлж чаджээ.

Spotlight хайлт:

Siri шиг, шинэ Spotlight нь мөн үг яриаг ашиглан хайлт хийх боломжтой боллоо. Та текстийн нэрийг хэлэх шаардлагагүй, зүгээр л хэрэгтэй текстийнхээ агуулгыг хэлэхэд болно . Үүний зэрэгцээ, Spotlight нь янз бүрийн тийз, цаг агаарын болон бусад олон нийтийн мэдээллийн төрөл, түүнчлэн өрсөлдөөний үр дүн зэрэг маш их мэдээллүүдийг танд хүргэх боломжтой болжээ.

 

Хэрэв та Apple Watch хэрэглэгч бол :

Apple нь watchOS 2 шинэ хувилбарыг эхлүүлээд бий. Та хэрэглэхэд бэлэн үү?

Dial:дэлгэрэнгүй болов

Шинэ хувилбарын Apple цаг, дэлгэцийн зургийг өөрчилж болно

 

Өөр юу байна?

Ая дууны програм, цоо шинэ “Apple Music” бэлэн боллоо.

▲Apple Music

Apple Music таны сонсох дуртай дуунд тулгуурлан танд шинэ дуу санал болгож, мөн таны байгаа цаг орчинг үндэслэн хөгжим сонгох, жишээ нь дасгал хийхэд түргэн хурдацтай хөгжим санал болгох чадвартай.

▲Apple Music

Энэхүү үйлчилгээ нь энэ сарын 30-аас эхэлсэн албан ёсоор ашиглалтад орох бөгөөд Android төхөөрөмж ч ашиглаж болох юм байна.

 

Та Apple авахад бэлэн үү?

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : finance.ifeng.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл