solongonews
Шар буурцаг цэвэр уураг агуулдаг маш ашигтай хүнс
2015-07-01 10:17
Үнэндээ монголчууд бид элдэв төрлийн шошийн ургамал, буурцаг мэтийг хүнсэндээ төдийлөн хэрэглэдэггүй. Гэтэл байгаль орчны бохирдол, цаг агаарын өөрчлөлт зэрэг олон тааламжгүй үзэгдэл хүний бие организмыг хэврэгшүүлж, бодитой заналхийлж байгаа билээ.

Тиймээс бид боломжийн хирээр ашигтай хүнс хэрэглэж, өөрсдийн эрүүл мэнддээ онцгой анхаарал тавих шаардлагатай болжээ.



Шар буурцаг хорт хавдраас сэргийлдэг
Шар буурцаг нь маш ашигтай, тэжээллэг ургамал юм. Мөн ургамлын антиоксидант гэж үздэг. Антиоксидант нь эд эсийг чөлөөт радикалаас хамгаалдаг. Чөлөөт радикал гэдэг нь хорт хавдар үүсгэх нэгэн үндсэн шалтгаан болдог.

Шар буурцаг түрүү булчирхайн өвчнөөс сэргийлдэг
Шар буурцагт агуулагдах изофлавон хэмээх бодис нь түрүү булчирхайн өвчний эрсдэлийг бууруулдаг. Шар буурцгийг түлхүү хэрэглэдэг Солонгос, Хятад зэрэг Азийн орны хүмүүсийг Европын хүмүүстэй харьцуулахад түрүү булчирхайн хорт хавдраар 30 дахин бага өвчилдөг аж.

Шар буурцаг холестериныг бууруулдаг
Шар буурцаг нь ханаагүй өөхний хүчлийн өндөр агууламжтай ашигтай өөх тосыг ихээр агуулдаг. Шар буурцаг нь холестерины түвшинг бууруулна. Өдөрт 30 гр шар буурцгийн уураг идэхэд муу холестерины асуудлыг шийдвэрлэнэ.

Шар буурцаг зүрхний өвчнөөс сэргийлнэ
Шар буурцагт Е, А, С болон В-ийн төрлийн витамин ихээр агуулагддаг. Үүний дотор зүрхний болон бусад булчинг бэхжүүлдэг В1 витамин бий.



Шар буурцаг цэвэр уураг агуулагдаг
Шар буурцаг нь кальци, кали, төмөр зэрэг бараг бүх төрлийн микроэлементийг агуулдаг. Шар буурцганд агуулагдах төмөр нь бусад бүтээгдэхүүнийг бодвол шингэхдээ сайн. Шар буурцганд цэвэр уураг агуулагддаг учраас ийм олон давуу талтай.

Эх сурвалж : Хань
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл