Дэлгэр Монгол наадам дэнж хотойтол эхэллээ
2015-07-11 12:02
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлээд, Монгол төрийн онгон шүтээн Их цагаан сүлдэд мөргөж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол улсын Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг эхлүүлэхээр 7 дугаар сарын 11-ний үдээс өмнө Есөн хөлт цагаан тугийг төрийн ордоноос төв цэнгэлдэх рүү заллаа.

Монголын Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлээд, Монгол төрийн онгон шүтээн Их цагаан сүлдэд мөргөж, хүндэтгэл үзүүллээ. Наадамчин олон энэ ёслолын хүндэтгэн гурвантаа хурайлж, дэлгэр монгол наадам эхэлсэн байна.


Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
