Лань Жөү- Өрөмч- Санкт-Петербург чиглэлийн агаарын зам ашиглалтад оров
2015-07-17 16:11
ЛаньЖөү- Өрөмч-Санкт-Петербург чиглэлийн олон улсын агаарын зам өчигдөр албан ёсоор ашиглалтад оров.
7 дугаар сарын 16-ны өдөр БНДАУ-ын “Өмнөд” агаарын тээврийн компанийн CZ6035 нислэг буюу “ЛаньЖөү- Өрөмч-Санкт-Петербург” чиглэлийн олон улсын нислэг албан ёсоор ашиглалтад оров. Энэ нь Лань Жөү хотын Жүн Чүань онгоцны буудлаас нисэж байгаа анхны тив хоорондын агаарын зам болно. Энэхүү нислэг нь Өрөмч хотоос Санкт-Петербург хүртэл 5 цаг нисдэг бөгөөд Дундад улсаас Санкт-Петербург хүрэх хамгийн ойрхон агаарын зам болжээ.

Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
