Хятадын Худалдааны яамны холбогдох албаны хүмүүс 6-р сарын 6-ны өдөр Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас хийлэгсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятад улс Өмнөд Азийн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, техникийн хамтын ажиллагаагаар нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагаа өрнүүлж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй, тогтвортой, саадгүй байдлыг хангахад бэлэн байна гэжээ.
Худалдааны яамны дэд сайд Янь Дүн хэлэхдээ, Хятад улс тогтолцооны бүтцийн хувьд, Өмнөд Азийн орнуудтай “Хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг дэмжиж, хамгаалах” тухай хоёр талт шинэ хэлэлцээрт гарын үсэг зурж шат ахиулахад бэлэн байна. Мөн худалдааг хялбарчлах, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, цахим худалдаа зэрэг асуудлаар хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, олон талт болон хоёр талт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны механизмыг удирдан чиглүүлж, Хятад, Өмнөд Азийн аж үйлдвэрийн болон нийлүүлэлтийн сүлжээний саадгүй, тогтвортой, уян хатан байдлыг хамтдаа бий болгож, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Тэр хэлэхдээ, Хамтын ажиллагааны платформын хувьд, Хятад улс олон талт тавцанд үргэлжлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Хятадын аж ахуйн нэгжүүд болон Өмнөд Азийн орнуудтай нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг урамшуулан дэмжиж, худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжлийг цогцоор нь ахиулах болно гэжээ.
