solongonews
Хятадын үндэсний төмөр замын ашиглалтын урт 165 мянган км хүрэв
2026-01-05 15:26
Хятадын үндэсний төмөр замын ашиглалтын урт 165 мянган км хүрэв

Хятадын Үндэсний Төмөр Замын Группийн ХХК-ийн мэдээлснээр, төмөр замын “14 дэх таван жил”-ийн төлөвлөгөөг бүрэн төгөлдөр биелүүллээ. “14 дэх таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Хятадын үндэсний төмөр замын ашиглалтын урт 146,300 километрээс 165,000 километр болж, 12.8 хувиар өссөн байна. Үүнд өндөр хурдны төмөр замын ашиглалтын урт 37,900 километрээс 50,400 километр болж, 32.98 хувиар өсжээ. Ийнхүү Хятад улс дэлхийн хамгийн том, хамгийн дэвшилтэт өндөр хурдны төмөр замын сүлжээг байгуулсан байна.

2025 онд Хятадын үндэсний төмөр зам 901.5 тэрбум юанийн үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 6 хувиар өссөн тоон үзүүлэлт юм. 3,109 километр шинэ шугам ашиглалтад орсон бөгөөд үүнд 2,862 километр өндөр хурдны төмөр зам багтсан нь төмөр замын хөрөнгө оруулалтаар хөгжлийг хурдасгахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байгаа юм. Ложистикийн дэд бүтцийн барилгын ажлыг хурдасгаж, 52 тусгай төмөр замын шугамыг барьж дуусгасан байна.

2030 он гэхэд бүх Хятадын хэмжээнд төмөр замын нийт ашиглалтын урт ойролцоогоор 180 мянган километрт хүрнэ. Үүнд 60 мянга орчим километр өндөр хурдны төмөр зам багтаж, давхар шугам болон цахилгаанжуулалтын хэмжээ тус тус 64 болон 78 хувьд хүрнэ. “Найман босоо болон найман хэвтээ" өндөр хурдны төмөр замын сүлжээг барьж дуусган, бүс нутгийн харилцан холболтыг эрс сайжруулж, ачаа тээврийн сүлжээний хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, дэлхийн хэмжээний орчин үеийн төмөр замын сүлжээг үндсэндээ бий болгосон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл