Үндэсний статистикийн газрын үйлчилгээний салбарын судалгааны төв болон Хятадын логистик, худалдан авалтын холбооны 06-р сарын 30-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас харахад: 6-р сард аж үйлдвэрийн салбарын Худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 49.7 хувь, үйлдвэрлэлийн бус бизнесийн идэвхжилийн индекс 50.5 хувьд хүрсэн байна.
Хятадын аж үйлдвэрийн салбарын PMI 6-р сард 49.7 хувь болж, хоёр сар дараалан өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын бизнесийн орчин сайжирч, эдийн засгийн хэтийн төлөв тэлж, шинэ захиалгын индекс дахин өсөж 50 хувиас давлаа.
Хятадын Логистикийн мэдээллийн төвийн шинжээч Вэнь Тао дүн шинжилгээ хийснээр: 6-р сард гадны хүчин зүйлсийн нөлөө суларч, Хятад улсын аж үйлдвэрийн салбар хэвийн үйл ажиллагаандаа эргэн орж, эдийн засгийн дотоод хөдөлгөгч хүч тасралтгүй гаран, зах зээлийн нийт эрэлт буурахаа больж, сэргэсэн байна гэжээ.
