solongonews
Нөхөрлөлийн ая цуурайтсан соёлын солилцооны наадам
2015-08-25 12:41
Урадын дунд хошууны Дундад, Монгол олон улсын II наадам болон Дундад, Монголын соёлын солилцооны өдрүүд-Ⅳ үйл ажиллааг тэмдэглэв.

Налгархан намрын 8 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд Урадын дунд хошууны Дундад, Монгол олон улсын  II наадам болон Дундад, Монголын соёлын солилцооны өдрүүд Ⅳ үйл ажиллагаа тус хошууны Тунхтай талбайд болов.

Овоогоо тахина

Урадын дунд хошуу нь Монгол Улсын Өмнөговь аймагтай хөршилж, 184 км хилийн шугамтай, Ганцмод хилийн боомт нь Өмнөговь аймгийн Гашуун Сухайт хилийн боомттой нүүрлэж байдаг. Урадын дунд хошууны Ганцмод хилийн боомт 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ӨЗО-ны Засгийн газраас түр цагийн бараа нэвтрүүлэх цэгээр зөвшөөрөгджээ. 1992 онд улсын 1 дүгээр зэрэглэлийн улирлын чанартай боомт болж, 2009 оны 6 дугаар сарын 3-ны өдөр байнгын нээлттэй боомт болсон байна. Ганцмод хилийн боомт 20 гаруй жилийн хөгжлөөр өнөөдөр болоход Дундад улсын хамгийн том авто замын боомтын нэг болж, тус газар орон цаашлаад Баяннуур хотын эдийн засгийн хөгжлийн гялс чиг болсон бол Өмнөговь аймгийн Гашуун Сухайт хилийн боомт нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур хүчийн нэг болсон байдаг. 2014 оноор хэлэхэд Ганцамод боомтоор экспортолж импортолсон бараа бүтээгдэхүүн 12 сая 785 мянга 500 тоннд хүрч, өнгөрсөн жилээсээ 18.55 хувиар нэмэгдэн, өртөг нь 2 тэрбум 772 сая 682 мянган ам.доллар хүрч, өнгөрсөн жилээсээ 125.88 хувиар нэмэгдлээ. Боомтоор нэвтэрсэн хүн машин тус тус 421500 болон 310366 удаад хүрч, өнгөрсөн жилээсээ тус тус 24.17 хувь, 24.77 хувиар нэмэгджээ. Хоёр талын эдийн засгийн хөгжлийг дагаад хоёр орны хүмүүсийн нөхөрсөг харилцаа ч өдрөөс өдөр гүнзгийрч эхэлсэн байна.

Монгол Улсын төлөөлөгчид талбайд орж байгаа нь

Энэхүү сайхан хөгжлийг дагаад Урадын дунд хошуу 2012 оноос эхлэн Дундад, Монголын соёлын солилцооны ажиллагааг зохион явуулаад энэ жил дөрөв дэх жилээ угтаж байна. Уг наадамд эрийн гурван наадмаас гадна, шагай харвах, шагай хамах, буган жиргээ, монгол шатар, бялуу шидэх, тэмээн бөмбөг, морин бөмбөг, 2000 м, 5000 м, 1000 м-ийн тэмээн уралдаан зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулагдлаа. Хоёр орны тамирчдын оролцсон 5 хүний хөл бөмбөгийн тэмцээн, гар бөмбөгийн тэмцээн, ширээний теннисний тэмцээн зэргийг мөн зохион байгуулан явуулав. Наадмын үеэр Дундад, Монголын уран сайхны тоглолт болон Дундад, Монголын уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн зэргийг гаргасан байна. Хүчит 128 бөхийн барилдаанд Монгол Улсын аймгийн арслан Давааням газар газрын сайн бөхчүүдийг өвдөг шороодуулан тэргүүлсэн байна. Эмэгтэй бөх ба хүүхдийн бөхийн барилдаанд Шилийнгол аймгийн Урьхан ба Монгол Улсын бяцхан хүү Сүлд манлайлсан байна. Эрэгтэй эмэгтэй сур харвалтын уралдаанд тус хошууны Цонж сумын Багана ба Шилийнголын Наранчимэг эрхий мэргэнээ гайхуулсан бөгөөд 50 газрын холын морины уралдаанд тус хошууны Хүдэрийн бор морь хурдалсан байна.

Урад нутгийн домогт бөх Үржээг тоглоно

Найрт хөг, наадамд чимэг нэмэх гэж Монгол Улсын гавьяат дуучин Лавхсүрэн Харанга хамтлагтайгаа, зууны манлай поп хатагтай Сарантуяа, дуучин ноён Бондгор, Цэлмүүн, Жонон хамтлаг хүрэлцэн ирсэн байлаа. Монгол Улсын дуу бүжгийн уран бүтээлчид Өвөр Монголын Үндэстний дуу бүжгийн хүрээлэн, Баяннуур хотын Үндэстний дуу бүжгийн чуулга, хошууны Улаанмөчир, “Харгана” хамтлаг ая дуу уран бүжгээрээ наадамчин олноо баясгасан байна.

Нээлтийн ёслол

Урадын дунд хошууны “Дундад, Монгол олон улсын II наадам болон  Дундад, Монголын соёлын солилцооны өдрүүд-Ⅳ үйл ажиллагааг”-нд Монгол Улсын тамирчин, уран бүтээлчид, сэтгүүлч зэрэг 300 гаруй хүн оролцсон байна. Уг үйл ажиллагаа нь Дундад, Монгол хоёр орны нөхөрсөг харилцаа, бүх хүрээн дэх хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэсэн байна.

Наадам нь долоо хоног үргэлжилсэн болно. 

 

Хурдан морины уралдаан

 

Монгол Улсын бараа бүтээгдэхүүн

 

Шатрын тэмцээн 

 

Хөл бөмбөгийн тэмцээн

 

Өмнөговь аймгийн сэтгүүлч сурвалжилга авч байгаа нь

 

Харанга хамтлагийн тоглолт

 

Монгол Улсын “Торго” үндэстний хувцас загварын үзүүлбэр

 

Зохиогч: Б.Бөх
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : "Солонго"мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл