
8 дугаар сар нь умард нутгийн хамгийн сайхан цаг улирал тул "үзэсгэлэнтэй сайхан". Өвөр Монголчууд яг энэ үед Дундадын үндэстнүүдийн эв нэгдлийг харуулсан наадам болох Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмаа угтан авлаа.
8 дугаар сарын 9-17-ыг хүртэл үргэлжлэх энэхүү наадамд Дундад улсын олон газраас хүрэлцэн ирсэн 56 үндэстний цөөнхийн 6000 гаруй ахан дүүс тал нутгийн сувд хэмээгдсэн Ордос хотод хуран цугларч, өөрийн ур чадвар, авьяас билэг, зориг хүчээ сорин, ахан дүүсийн нөхөрлөлөө зузаатгах болно.

Аюулгүй, эв нэгдэлтэй, ариг гамтай, баяр хөөртэй үндэстний уламжлалт биеийн тамирын наадмыг зохион байгуулахын тулд Өвөр Монгол 4 жилийн турш хичээн ажиллаж, нарийн төлөвлөн бэлтгэж, өнөөдөр гэхэд биеийн тамирын уламжлалт наадмаа амжилт дүүрэг угтан авч байна.
Нутгийн хүмүүс хөх тэнгэрээ "Ордосын хөх тэнгэр" хэмээн омог бардам ярина. Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадам анх удаагаа мужийн зэрэглэлийн бус хот буюу Ордос нутагт болж буй нь энэ ажээ.

Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадам бол үндэсний цөөнхийн уламжлалт биеийн тамирын баялаг соёлыг харуулсан их наадам болно. Мөн үндэстэн хоорондын эв нэгдэл болон нөхөрлөлөө зузаатгах томоохон индэр болох юм. Энэ удаагийн биеийн тамирын уралдааны үеэр үндэсний цөөнхийн уламжлалт биеийн тамир, соёлын үзэсгэлэн, үндэсний цөөнхийн кино үзэсгэлэн зэрэг соёлын арга хэмжээнүүд зохиогдох юм.
Мөн 8 дугаар сарын 13-нд наадамд оролцсон Дундад улсын үндэстнүүдийн ахан дүүс Улаан мөрний хөвөөнд болох үндэстнүүдийн үдэшлэгт оролцож, өөр өөрийн үндэстнийхээ өвөрмөц соёл, зан заншил, үзүүлбэр тоглолтыг харуулж, эв нэгдлээ улам зузаатгах болно.

