solongonews
Дэлхийн хиймэл оюун ухааны хурлын нээлтийн ажиллагаанд Ли Чян оролцоно
2025-07-25 10:25
Дэлхийн хиймэл оюун ухааны хурлын нээлтийн ажиллагаанд Ли Чян оролцоно

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 07-р сарын 26-ны өдөр Шанхай хотод болох 2025 оны Дэлхийн хиймэл оюун ухааны хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын асуудлаарх өндөр түвшний уулзалтын нээлтийн ёслолд оролцож, үг хэлнэ.

Энэхүү хурал нь хиймэл оюун ухааны хөгжил, хамтын засаглал, олон улсын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох, дэлхий нийтийн анхаарлыг татсан гол арга хэмжээний нэг бөгөөд олон улс орны төлөөлөгч, мэргэжилтнүүд оролцох юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл