6 дугаар сарын 10-нд Күнзийн институт, Монгол Улсын Юй цай Күнзийн сургалтын танхимаас зохион явуулсан "Дундад улсын соёлтой танилцъя-2015" зуслангийн арга хэмжээ Улаанбаатар хотын Тэрэлж зусланд албан ёсоор эхэллээ. Монгол Улсын Күнзийн сургалтын танхим 6 жил дараалан уг арга хэмжээг зохион явуулж байгаа ажээ.
"Дундад улсын соёлтой танилцъя-2015" зуслангийн арга хэмжээ 10 хоног үргэлжилдэг. 3 дахь удаагаа зохиогдож буй энэ арга хэмжээнд нийт 150 гаруй сурагч оролцох төлөвтэй байна.
10 хоногийн хугацаанд Күнзийн сургалтын танхим хүүхдүүдэд хятад хэлний үндсэн хичээл зааж, Дундад улсын эртний шүлэг, хүүхдийн дуу, хэвшмэл хэлний үлгэр, Дундад улсын ардын тоглоом, гар урлал, цаасан хайчилбар зэрэг Дундад улсын уламжлалт соёлын онцлогтой хичээл орох бөгөөд орой бүр хятад хэлээр кино үзүүлж сонирхуулна. Иймэрхүү баялаг агуулгатай арга хэмжээгээр дамжуулан, сурагчдын хятад хэлний төвшинг дээшлүүлж, Дундад улсын соёлтой таниулцуулахад туслах юм байна.



