solongonews
Өндөр хурдны төмөр замын тэжээвэр амьтдын тээврийн үйлчилгээг туршиж байна
2026-02-10 10:05
Өндөр хурдны төмөр замын тэжээвэр амьтдын тээврийн үйлчилгээг туршиж байна

Энэ жилийн Цагаан сарын баярын аяллын үеэр Чүнчин төмөр замын удирдлагууд гэрийн тэжээвэр амьтнаа авч яваа зорчигчдын хэрэгцээг хангахын тулд хэсэг өндөр хурдны төмөр замын гэрийн тэжээвэр амьтдыг тээвэрлэх туршилтын үйлчилгээг эхлүүлжээ. Гэрийн тэжээвэр амьтдын тээврийн үйлчилгээ нь "Зорчигч болон гэрийн тэжээвэр амьтан нэг тээврийн хэрэгсэлд" гэсэн загварын дагуу зорчигчид 12306 аппликейшнаар дамжуулан урьдчилан цаг авч, муур, нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтандаа тээврийн бүртгэл хийх болно. Гэрийн тэжээвэр амьтдыг агааржуулалт, температур, чийгшлийн хяналтын системээр тоноглогдсон тусгай тээвэрлэлтийн хэрэгсэлд байрлуулж, мөн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ бусад зорчигчдод саад учруулахгүй юм байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл