solongonews
Хятадын хэмжээнд хөдөө орон нутгийн 300 мянган км замыг барьж шинэчлэнэ
2025-08-28 10:48
Хятадын хэмжээнд хөдөө орон нутгийн 300 мянган км замыг барьж шинэчлэнэ

Саяхан Зам тээврийн яам, Сангийн яам, Байгалийн нөөцийн яам хамтран "Хөдөө орон нутгийн замыг шинэчлэн сайжруулах үйл ажиллагааны хөтөлбөр" гаргасан юм. Энэхүү хөтөлбөрд 2027 он гэхэд бүх Хятадын хэмжээнд хөдөө орон нутгийн 300 мянган километр замыг шинээр барьж шинэчлэн, 300 мянган километр засвар, арчлалтын төслийг хэрэгжүүлж, техникийн нөхцөл сайтай авто замын гүйцэтгэлийг 70 гаруй хувьтай байлгаж, 150 мянган километр замыг аюулгүй, амь насыг хамгаалах ба эвдэрсэн 9000 гүүрийг шинэчилж, суурин тосгоны нийтийн тээврийн хүртээмж 55 гаруй хувьд хүргэнэ. Зорилго нь хөдөө орон нутгийн зорчигч, ачаа тээвэр, шуудангийн тээврийг шяний зэргийн засаг захиргааны бүсүүдэд бараг бүрэн хамруулах явдал юм.

Хөдөө орон нутгийн авто замын бүтээн байгуулалт аажмаар шинэ шатанд орж, чанар, үр ашгийг дээшлүүлэхийн тулд нарийн, эмх цэгцтэй үе шаттайгаар барилгажуулах, одоо байгаа замуудыг шинэчлэхэд анхаарч байна. Энэхүү шинэ үе шатны шинэ шаардлагад нийцүүлэн замын сүлжээний чанар, аюулгүй байдал, тээвэр, засаглалын чадавхи, аялал жуулчлалын үйлчилгээ, эв найртай сайхан тосгон, аж үйлдвэрийг дэмжих, ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх зэрэг найман үндсэн ажлыг "Хөтөлбөр"-д дэвшүүлжээ.

Хөтөлбөрийн дагуу хөдөө тосгоны авто замын сүлжээг оновчтой болгон сайжруулан, хөдөө тосгоны замын хөдөлгөөний аюулгүй байдлыг үр дүнтэй бэхжүүлж, мөн хөдөө тосгоны тээврийн үйлчилгээний чанарыг тууштай дээшлүүлэн, хөдөө тосгоны замын менежментийн шинэ загваруудыг судлан бүтээн байгуулж, энгийн замын сайжруулалтыг тууштай ахиулж, хөдөө тосгоны иж бүрэн сэргээн босголтод үр дүнтэй туслах болно.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://society.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл