solongonews
Хятад улс олон улсын агаарын ачаа тээврийн 117 шинэ нислэг үйлдэв
2025-07-02 16:02
Хятадын олон улсын агаарын ачаа тээврийн 117 шинэ шугам нээв

 

Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбооноос оны эхний хагаст шинээр нээгдсэн агаарын ачаа тээврийн маршрутын холбогдох мэдээллийг 7-р сарын 2-ний өдөр зарлалаа. Он гарснаас хойш Хятадын агаарын ачаа тээврийн шугам тасралтгүй эрчимжиж, маршрутын бүтэц нь Ази, Европыг голлон зорих болсон юм.

Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбооны Нисэхийн ложистикийн салбарын статистик мэдээгээр, зургадугаар сарын 30-ны байдлаар, энэ онд улсын хэмжээнд нийт 117 олон улсын агаарын ачаа тээврийн шинэ нислэг үйлдэж, долоо хоногт хоёр талын 233 гаруй нислэгийг нэмж үйлдэж байна.

Маршрутын бүтцийн хувьд Ази руу 54 нислэг, Европт 45 нислэг, Хойд Америкт 12 нислэг, Өмнөд Америкт, Энэтхэгийн далай, Африкт тив руу чиглэсэн тус бүр 2 нислэг үйлдэх болжээ. Ачаа тээврийн бүтэц нь хил дамнасан цахим худалдааны бараа, электрон бүтээгдэхүүн, автомашины сэлбэг хэрэгсэл, жимс, хүнсний ногоо, махан бүтээгдэхүүн голложээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл