solongonews
Дундад улсын анхны “Эвенк-Монгол үгийн толь бичиг” хэвлэгдлээ
2015-07-13 17:30
Агуулгын хувьд үг хэл, түүх, улс төр, эдийн засаг болон Эвенк хүндэстнйи овог, хэсэг газар нутгийн нэрсийг оруулсан байна.

Дундад улсын анхны Эвенк үг Монгол үгийн харьцуулсан “Эвенк монгол үгийн толь бичиг”-ийг танилцуулах ёслол буюу судлан ярилцах хурал Хөлөнбуйр хотын Эвенк хошуунд болов.

Тус толь бичиг нь Дундад улсдаа цар хүрээний хувьд хамгийн том, Эвенк үгний онцлогийг тусгасан Эвенк монгол үгийн толь бичиг бөгөөд Латин үсгээр Эвенк үгсийн өвөрмөц хэлцийг авиалан бичиж, олон улсын галигаар галиглан, монгол үгээр утгыг нь тайбарлаж, толь бичиг зохиох хэл шинжлэлийн онол, арга зүй, зарчмын дагуу сайтар боловсруулжээ.

Толь бичиг нь 25 мянган үг, 20 мянга гаруй зурвас холбоо үгтэй болно. Агуулгын хувьд үг хэл, түүх, улс төр, эдийн засаг болон Эвенк хүндэстнйи овог, хэсэг газар нутгийн нэрсийг оруулсан байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл