solongonews
Өвөр Монголын химийн бодис үйдвэрлэх аж ахуйн нэгжид шалгалт хийв
2015-08-24 13:43
Нэг сарын хугацаатай шалгалт хийнэ.

“8.12”-ны Тяньжиньд болсон томоохон дэлбэрэлтийн ослоос сургамж авч, 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ӨМӨЗО-ын чанар, мэргэжлийн хяналтын алба Өвөр Монголын аюултай химийн бодисын үйлдвэрлэх аж ахуйн нэгжид нэг сарын хугацаатай шалгалт хийх юм байна.

Энэ удаагийн тусгай шалгалтад аюултай химийн бодис үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүд аюулгүйн гэрчилгээгүйгээр үйлдвэрлэж байгаа эсэх, гол үйлдвэрлэлийн материалыг худалдаж авсан арга зам, хөмрөг хадгаламж, удирдлага, ашиглалт ба чанарын аюулгүй байдал, үйлдвэрлэлийн үйл явц нь холбогдох стандартын шаардлага хангах эсэх, голлох тоног төхөөрөмж ба хяналт тавих шалган байцаах тоног төхөөрөмж нь хэр байгаа, менежмент хийх ба бодит үйлдвэрлэх үйл явцад оролцдог мэргэжилтнүүдийн мэргэжил, мэдлэгийн түвшин, бүтээгдэхүүний тухай хяналт, шалгалтын үйл явц, дэлбэрэх эрсдэлтэй буюу аюулт бодисыг нөөцлөн хадгалахдаа аюулгүй байдлыг хэр зэрэг хангасан, аюулгүй байдлыг хангахад хүндрэл буюу ноцтой асуудал оршиж байгаа эсэхэд нарийн шалгалт хийх юм байна.  

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.nmg.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл